2024 оны эхээр АНУ-ын дээд сургуулиудын нэг Корнеллийн их сургуулийн (Cornell University) оюутны хотхонд гарсан бэлгийн хүчирхийллийн хэрэг хоёр жилийн дараа дахин сөхөгдөж, интернет орчин болон нийгэмд асар том шүүмжлэл, эсэргүүцлийн давлагааг дагуулаад байна. Хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагад хандсан ч тухайн үед "эрүүгийн ял тулгахад нотлох баримт хангалтгүй" гэх үндэслэлээр хэргийг хааж байжээ.
Тэгвэл хохирогч бүсгүй 2026 оны есдүгээр сард Корнеллийн их сургуулийн эсрэг иргэний нэхэмжлэл гаргаснаар хэрэг цоо шинэ түвшинд очив. Үүний үр дүнд Нью-Йорк мужийн прокурорын байгууллага хэргийг дахин нээн, шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Цахим орчинд “Cornell Seven” хэмээн нэрлэгдэж, нэхэмжлэгчээр татагдаад буй долоон залуугийн хувийн мэдээлэл олон нийтэд задарсан бол шүүхийн баримт бичигт хохирогч бүсгүйг "Jane Doe" хэмээх нууц нэрээр тэмдэглэж байгаа юм.

Тэгвэл яг юу болов?
Үйл явдал 2024 оны аравдугаар сарын 19-ний шөнө гаржээ. Тухайн үед Jane Doe нь Корнеллийн их сургуульд суралцдаг 20 настай оюутан байв. Түүний 2026 онд шүүхэд гаргасан 101 хуудас бүхий иргэний нэхэмжлэлд дурдсанаар:
Хохирогч тухайн шөнө согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа сургуулийнхаа Chi Phi fraternity-ийн байранд очсон байна.
Тухайн үед тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул биеэ жолоодох болон ямар нэгэн бэлгийн харилцааны зөвшөөрөл (consent) өгөх чадамжгүй байснаа нэхэмжлэлдээ онцолжээ.
Энэхүү зохисгүй явдал гарснаас 20 орчим хоногийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Jane Doe сургуулийнхаа цагдаагийн газарт албан ёсоор гомдол гаргасан байна.
Тэгвэл яагаад одоо л олон нийтийн анхаарлыг татаж байна вэ?

2024 онд хэрэг болсон даруйдаа олон нийтийн анхааралд өртөж чадаагүй. Jane Doe 2026 оны есдүгээр сарын 14-нд дахин нэхэмжлэл гаргасны дараа Корнеллийн оюутны “The Cornell Daily Sun” сонинд нэгэн сурвалжлага нийтлэгдсэн байна. “Cornell Won’t, We Will” буюу Корнелл дуугүй байвал бид дуугарна гэсэн нэртэйгээр хэрэгт шүүмлжлэлтэйгээр хандсан нийтлэлийг хэвлэсэн байна. Үүний дараа тус хэрэг үндэсний хэмжээний хэвлэлүүдийн анхаарлыг татаж эхэлсэн байна.
“Cornell Seven” буюу нэхэмжлэгчээр татагдсан долоон залуу
Иргэний нэхэмжлэл олон нийтэд ил болсны дараа сүлжээ хэрэглэгчид болон оюутнуудын дунд хэрэгт холбогдсон долоон залуугийн нэрс, хувийн мэдээлэл хурдацтай задарч, олон нийтийн сүлжээнд “Cornell Seven” гэх нэршил бий болсон юм.
Тэд хэн бэ?
Хэрэгт нэр холбогдоод буй эдгээр залуус бүгд тухайн үед Корнеллийн их сургуулийн “Chi Phi fraternity”-ийн гишүүд эсвэл идэвхтнүүд байжээ. Тэдний зарим нь сургуулийнхаа спортын багийн тамирчид болон нэр хүндтэй салбарын оюутнууд байсан тул энэхүү хэрэг олон нийтэд илүүтэй туссан юм.
Чат дахь оролцоо ба шүүмжлэл
“Chi Phi Actives” нэртэй Snapchat группийн ярианд тэдний харилцсан зурвасууд гол нотлох баримт болж байна. Хэрэгт сэжиглэгдэж буй залуусын нэг нь бусдыгаа уриалж, ёс бус агуулгатай мессеж бичсэн бол бусад нь үүнийг дэмжсэн, эсвэл чимээгүй өнгөрүүлж хамжигч байдлаар оролцсон гэж хохирогчийн тал буруутгаж байгаа юм.
Корнеллийн их сургууль юу хийв?
Хэрэг хөндөгдсөний дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сард Корнеллийн их сургуулийн зүгээс дараах алхмуудыг хийсэн гэж мэдэгддэг:
“Chi Phi fraternity”-ийн салбарын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн.
Холбогдох хэд хэдэн оюутныг дотоод шалгалтад хамруулж, Title IX (бэлгийн замын болон хүйсийн ялгаварлан гадуурхалтаас хамгаалах иргэний эрхийн хууль)-ийн хүрээнд хянан шалгасан.
Харин хохирогчийн гомдол ба сургуулийн тайлбар:

Jane Doe-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Сургууль хэрэгт холбогдсон оюутнуудад хэт хөнгөн шийтгэл оногдуулж, хэргийг нуун дарагдуулахыг завшиж, зарим оюутанд сахилгын шийтгэлээ зөөлрүүлэхийн тулд эсээ бичүүлэх төдийхнөөр хэргийг хаасан" хэмээн буруутгажээ.
Корнеллийн их сургуулийн захиргаа үүнийг няцааж, дотоод шалгалтын дүнд зарим оюутныг сургуулиас бүрмөсөн хөөх, зарим нэгнийх нь суралцах эрхийг түдгэлзүүлэх болон сахилгын шийтгэл оногдуулах зэргээр зохих арга хэмжээнүүдийг тухай бүрт нь авсан гэж мэдэгдэж байна.
Хэрэг яагаад дахин нээгдэв?
2024 онд хэрэг анх гарах үед олон нийт болон үндэсний хэвлэлүүдийн анхааралд төдийлөн өртөөгүй байв. Гэвч 2026 оны есдүгээр сарын 14-нд Jane Doe шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасны дараа нөхцөл байдал огцом өөрчлөгдсөн юм.
Корнеллийн их сургуулийн оюутнуудын эрхлэн гаргадаг “The Cornell Daily Sun” сонинд сургуулийн захиргааны хариуцлагагүй байдлыг шүүмжилсэн сурвалжилга хэвлэгджээ. “Cornell Won’t, We Will” буюу “Корнелл дуугүй байвал бид дуугарна” нэртэй уг нийтлэл гарснаар оюутнуудын дунд эсэргүүцэл өрнөж, улмаар АНУ-ын үндэсний хэмжээний том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээний анхаарлын төвд уг хэрэг орж ирсэн байна.
Хэрэг дахин нээгдсэн нь ба одоогийн явц
Прокурорын байр суурийн өөрчлөлт:
2024 онд хэргийг хаах шийдвэр гаргаж байсан Томпкинс тойргийн прокурор Мэттью Ван Хоутен тухайн үед хохирогчийн өгч байсан мэдүүлэг болон 2026 онд гаргасан 101 хуудас бүхий иргэний нэхэмжлэл хооронд зөрүүтэй зүйлс байгааг тайлбарласан. Гэвч шинээр ил гарсан нотлох баримтууд болон олон нийтийн шахалт шаардлагын дагуу уг хэргийг дахин шалгаж, Их шүүгчдийн бүрэлдэхүүнд (Grand Jury) танилцуулах ажиллагаа эхэлжээ.
Мужийн түвшний оролцоо ба тусгай прокурор:
Энэхүү хэрэг газар авснаар Нью-Йорк мужийн амбан захирагч Кэти Хокул орон нутгийн прокурорын ажиллагаанд итгэх итгэл алдагдсан гэж үзсэн байна. Тиймээс тэрээр Мужийн Ерөнхий прокурор Летитиа Жеймсийг тусгай прокуророор томилсон юм. Ингэснээр хэргийн эрүүгийн мөрдөн шалгалтыг орон нутгийн бус, мужийн түвшинд хараат бусаар үргэлжлүүлэн шалгах нөхцөл бүрдээд байна.
Өнөөгийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Нэхэмжлэгчээр татагдаад байгаа "Cornell Seven" буюу долоон залуугийн өмгөөлөгчид Jane Doe-гийн мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэсэн, няцаасан байр суурьтай байна. Шүүх болон тусгай прокурорын эцсийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч АНУ-ын их дээд сургуулиудын хотхон дахь бэлгийн хүчирхийллийн эсрэг хуулийн зохицуулалтад томоохон өөрчлөлт орж магадгүй байна.
