UBLife Logo
Newsfeed

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Пуужин Баяраа, The Lemons Red Party, Super Concert

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Пуужин Баяраа, The Lemons Red Party, Super Concert

Галзуу тоглолт, бүтээлч өдөрлөгүүдээр дүүрэн гайхалтай долоо хоног болж өнгөрөх нь ээ. Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе!

Нарлаг, дулаан өдрүүд биднийг хүлээж байна. Намрын, налгар өдрүүдийг адал явдлаар дүүрэн өнгөрүүлэхээ мартуузай. 

Пуужин Баяраа

Rokit Bay - "ПУУЖИН БАЯРАА" тоглолтоор бид шинэ түвшний дуугаралт, хөгжим болон гэрлийн найруулга бүхий өвөрмөц тоглолтоор бид бүхэнтэй уулзах нь ээ. Мөн зочин уран бүтээлчдийн сонголт үнэхээр янзтай.

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэзээ: 9 сарын 14

The Lemons - RED PARTY

Бидний хайртай нимбэгнүүд 2 дахь цомог болох "Залуу ленины ойролцоо 3 давхарт" кассет(tape) хэлбэрээр хэвлэгдэн ирсэний баяраа хийх гэж байна. Limited цөөн тоогоор гарч байгаа тус кассет тоглолтон дээр зарагдах болно гэнэ шүү. Let’s goooo!

Хаана: Happy Park

Хэзээ: 9 сарын 13

Super Concert 2024 - RAIN, DARA, BLOO

Дэлхийн хэмжээний од RAIN, 2NE1-ийн DARA, BLOO зэрэг уран бүтээлчид Монголд анх удаагаа HIT PARK-д 9 сарын 15-нд үзэгч фэнүүддээ ЭНЭ НАМРЫН ХАМГИЙН ТОМ ‘Super Concert’-ийг толилуулах гэж байна.

Хаана: HIT PARK

Хэзээ: 9 сарын 15

Antagonism Album Party

Метал хөгжимд сонирхогчдод зориулсан Metal_em сошиал сувгийн 1 жилийн баярыг тэмдэглэхээр Metal em Ihriegel-тэй хамтарсан “Antagonism Room” нэртэй Nu Metal Event хүрэхэд бэлэн болжээ. Тэд энэ удаагийн эвентээрээ The Shy Poopers хамтлагийн “Antagonism Room” гэх нэртэй анхны EP album release партиг хийхээс гадна Nu Metal урсгалын playlist-ийг Metalem болон Ihriegel бэлдсэн ба мөн бид бүгдийн мэдэх “Metronome” хамтлагийн дуучин “Gaga” Nu metal сетүүдээ хүргэхээр уригдсан байна. Мэдээж энэхүү урсгалтай холбоотой бас нэгэн хүн болох Nisvanis хамтлагийн Амгаа ах маань сонсогчдодоо бэлэг барихаар хүрэлцэн ирэх нь ээ.

Хаана: CUE +

Хэзээ: 9 сарын 14

Dreamers' Day №398: Petite Nature (2021)

Ухаалаг, сониуч, арван настай Жонни хэмээх жаалхүү насандаа ахадсан гэмээр түмэн янзын сонирхолтой. Ар гэрийн амьдрал, амьдардаг хороолол нь бэрхийн дээр олноос ямагт сондгойрно. Гэтэл хотоос шилжиж ирсэн багш ангийг нь дааж авснаар Жонни цоо шинэ ертөнцийг нээх тухай уран бүтээлийг үзээрэй.

Хаана: Тэнгис кино театр

Хэзээ: 9 сарын 14

THE MONGOL KHAN

Дэлхийн театрын ертөнцөд Монгол соёлыг тамгалж буй Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга ''Тамгагүй Төр'' жүжгийн олон улсын Уэст Энд хувилбар болох ''The Mongol Khan'' жүжгийг 10-р сараас Сингапур улсад тоглож, Азийн аялан тоглолтоо эхлэх их аянд мордохын өмнө үзэгч Та бүхний мэлмийд өргөн барьж байна.

Хаана: Улсын Драмын Театр

Хэзээ: 9 сарын 10,11,12

Тэг цэгийн тэмүүлэл II

Зохиолч Todko Samson-ны "Чамд хэн итгэх юм бэ?" цуврал романы сүүлчийн дэвтэр "Үр хөврөл" романы нээлт. "Тэг-цэгийн тэмүүлэл-II" оюун санааны өдөрлөг.

Хаана: Соёлын төв өргөө

Хэзээ: 9 сарын 13

Номын баяр

Хүсэн хүлээдэг Үндэсний 36 дахь "Номын баяр"  төв талбайд энэ сарын 13-15-нд болох ба энэ удаагийн баярын өөр нэг онцлог бол эрэгтэйчүүдэд чиглэсэн хөтөлбөрүүдтэй гэнэ шүү.

Хаана: Төв талбай

Хэзээ: 9 сарын 13, 14, 15

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Долоо хоногийн зурхай (2024.09.16-09.22)

Сансар огторгуйн нөлөөллөөр бүх зүйлс хурдсаж байна хонины ордныхоон. Өөрөөр хэлбэл та бүгдийн хүсэж хүлээж байсан цаг мөч ойртож байна. Тиймд бууж өгөх болоогүй шүү. Ялангуяа энэ долоо хоногт олон зүйл та бүхэнд тохиох болно. Тухайлбал мягмар гарагт тохиох сарны хиртэлт та бүгдэд урам зориг төрүүлэх учир энэ үеэр удаан шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдвэрлэх хүсэл оргилж магадгүй юм. Харин долоо хоногийн сүүлээр буюу ням гарагт нар охины ордом жинлүүрийн орд руу шилжсэнээр таны хайр дурлалын амьдралд хүчтэй өөрчлөлтүүдийг дуудах болно. Ялангуяа харилцаан дээрээ итгэлгүй, эргэлзээтэй байсан хүмүүсийн харилцааг бататгахад туслах үйл явдлууд тохиож магадгүй. Иймд энэ долоо хоногт өөрийн зүрх сэтгэлийг чагнаж аливаа шийдвэрүүдийг бие даан гаргахыг зөвлөж байна.

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Флоридагийн уран бүтээлчийн САНААНД ОРОМГҮЙ гоёлууд

Хүний бүтээлч сэтгэхүй гэдэг цар хүрээгээр хязгаарлагдашгүй гайхалтай билээ. Гагцхүү бүтээлч сэтгэхүйгээ баяжуулан цэцэг мэт услах нь уран бүтээлч хүний үүрэг болов уу? Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ гоо сайхны хандлагыг шинэчилсэн, бүтээлч авьяаслаг нэгэн уран бүтээлчийн бүтээлүүдийг танилцуулъя. Түүнийг Ванесса Леон гэдэг бөгөөд Флоридагийн өмнөд хэсгээс гаралтай залуу уран бүтээлч юм. Ванесса багаасаа л өөрийгөө дагина мэт төсөөлж өдрийг бүхэлд нь ургамал байгалийг бишрэхэд зарцуулдаг байсан төдийгүй ахлах сургуульд түүний амьдралын зорилго “Уран бүтээл хийх” байсан гэнэ.