UBLife Logo
Амьдралын дүрэм

51 нас хүрэх ёстой байсан Пол Уокерын тухай 11 баримт

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
51 нас хүрэх ёстой байсан Пол Уокерын тухай 11 баримт

Холливудын хамгийн хурдан жолооч Пол Уокер эсэн мэнд байсан бол өнөөдөр 51 насны төрсөн өдрөө тэмдэглэж байх ёстой байлаа. Гэвч тэр кинонд дүрсэлдэг баатрууд шигээ л уралдан давхиж яваад амиа алдсан. 2013 оны тэр нэгэн хар өдөр Пол машин бариагүй бол... Хэрэв тэр өдөр өөр газар байсан бол... Гээд л фэнүүд нь одоо ч харамссан хэвээр.  Пол Уокер бага байхаасаа л кинонд тоглосон. Гэхдээ тэр хүмүүсийн сэтгэл зүрхэнд “Галзуу хурд”-аараа үүрд мөнх үлдэнэ.

Ингээд түүний тухай 11 баримтыг танилцуулья. Шүтэн бишрэгчид нь ч мэдэхгүй зүйл байгаа гэдэгт итгэлтэй байна.

1. Пол Уокер ба тулааны урлаг

Пол спортоор идэвхтэй хичээллэдэг, тэмцээн уралдаанд байнга ордог байлаа. Бразилийн жиүжицүгийн бүстэй байсан хүн. Өвөө нь “Ирланд Уокер” нэртэй мэргэжлийн боксчин байжээ.

2. Пол Уокер ба машины уралдаан

Тэр дэлгэц төдийгүй жинхэнэ амьдрал дээр ч тамирчин хүн байлаа. Пол мэргэжлийн “AE Performance” багийн уралдаанч байсан бөгөөд “Redline Time Attack” уралдаанд оролцож байв.

3. Пол Уокер, арми

Персийн дайны үеэр Пол дайнд оролцохоор цэрэгт явах хүсэлт гаргаж байв.

4. Пол Уокер, далай тэнгис

Полын анхны хобби тэнгисийн биологи байв. Тэр Францын алдарт эрдэмтэн Кустог шүтэн биширдэг байжээ. Калифорнийн коллежид далай тэнгисийн биологийн ангид суралцаж байсан ч жүжигчний мэргэжил түүнийг илүү татсан юм. Гэхдээ тэр далайд дурласан хайраа орхиогүй, “National geographic”-ийн төслүүдэд оролцсоор байлаа.

5. Пол Уокер ба хүмүүнлэгийн ажил 

Пол хүмүүнлэгийн “Reach out Worldwide” сан үүсгэн байгуулсан. Энэ сан байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусалдаг.

Өөрийн биеэр тусалдаг байсан юм.

6. Пол Уокер, хүүхэд

Пол ганц охинтой. Мэдоу Рэйн 1998 онд Хавайд төрсөн. Охин олон жил ээжтэйгээ амьдарч байгаад 2012 оноос аавтайгаа байх болсон юм.

Түүний охин жүжигчин болсон.

7. Пол Уокер ба шашин шүтлэг

Тэр шүтлэгтэй гэрбүлд өссөн бөгөөд мормон шашинтан. Бурханд итгэж, байгаль дэлхийгээ хайрлан, шүтлэггүй хүмүүсийг ойлгодоггүй гэж ярьдаг байв.

8. Пол Уокер, сайхан залуу

Пол 2001 онд  “People” сэтгүүлээс гарасан дэлхийн хамгийн сайхан залуусын тоонд багтсан. Ээж Шериль нь модель байсан бөгөөд ээжийнхээ царайг өвлөн авсан гэж хүмүүс ярьдаг.

9. Пол Уокер, хувийн амьдрал

Пол 1993 онд жүжигчин Денис Ричардстай найзалж байгаад 1998 онд жүжигчин Блисс Элистэй учирсан. Элистэй үерхэж байхдаа Хавайд Ребекка хэмээх бүсгүйтэй танилцаж, охинтой болсон. Мөн жүжигчин Жессика Альба, Жейми Кинг, Жасмин Пилчард Госнеллтэй уулздаг байв.

Жасмин Пилчард-Госнелл

10. Пол Уокер, кино

Түүний жүжигчний замнал маш эрт эхэлсэн. 1975 онд тэр памперсийн сурталчилгаанд тоглож байлаа. Дараа нь телевизийн нэвтрүүлэг, шоунд оролцож байгаад анхны кинондоо 13 настайдаа тогложээ. Түүнд алдар нэр авчирсан кино бол  “The Fast and the Furious” юм.

11. Пол Уокер, хобби

Уокер нохойнд дуртай. Мөн серфинг, машин, аялал, уул гээд олон хоббитой байсан.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.170.189
ЗОЧИН\13.229.125.198