UBLife Logo
Амьдралд ойрхон зөвлөгөө

Бусдын үгэнд ХУУРТАХГҮЙ байхад туслах 6 зөвлөмж

Бусдын үгэнд ХУУРТАХГҮЙ  байхад туслах 6 зөвлөмж

Үнэн худал ярьж бусдыг өөрийн нөлөөнд оруулахыг хүсдэг хүмүүстэй та дор хаяж нэг удаа таарч байсан байх. Ямартай ч санаатай болон санаандгүй байдлаар бусдын үгэнд орж хохирох үзэгдэл орчин үед олонтоо тохиолдох болсон. Тэгвэл та бүхэнд үүнээс сэргийлж өөрийгөө хамгаалах зөвлөгөө хүргэе.

1. Өөрийгөө таних

Хамгийн түрүүнд өөрийгөө таних чухал юм шүү. Өөрийгөө таньж гэмээ нь бусдыг танина. Иймд гаднах ертөнцөөс илүүтэй дотоод ертөнц рүүгээ өнгийн өөрийн сул тал, итгэл үнэмшил, зан чанарыг мэдээрэй. Ингэснээр бусдын нөлөөнд автахгүй байхад тусална.

2. Анхаарал болгоомж

Ихэнхдээ таныг хуурах гэж байгаа хүмүүс үнэний хажуугаар багахан худал мэдээлэл хэлж анхаарлыг тань сарниулах арга хэрэглэдэг. Үүнээс сэргийлэхийн тулд тухайн хүн ярьж байхдаа ямар биеийн хэлэмж ашиглаж байна зэргийг ажиглах хэрэгтэй. Ихэвчлэн худлаа ярьж хүн хулхиддаг хүмүүс өгөөмөр мэт жүжиглэхээс гадна, өөртөө итгэлтэй дүр үзүүлдгийг санаарай.

3. Лавшруулан тодруулах

Хэрэв хэн нэгэн таныг худал зүйлд итгүүлэхийг оролдож байна гэж бодож байвал тухайн зүйлийг нь дэлгэрүүлж асуугаарай. Сайн лавшруулж асуувал худал зүйлийг тухайн хүн хэчнээн сайн төлөвлөсөн байсан хамаагүй аяндаа хэлэх үггүй болоод эхэлнэ. 

4. Маргах гэж бүү оролд. 

Тухайн хүний үнэн ярьж байгаа эсэхт итгэхгүй байгаа бол уурлаж болохгүй. Ингэвэл тэрхүү этгээд өмнөөс тань уурлаж хэрүүл өдөх ба эцэст нь та өөрөө буруутан болж дуусах эрсдэлтэй. Оронд нь аль болох тайван харьцаж ярьж буй зүйлийг нь өмнөх зөвлөгөө шиг сайн шинжих хэрэгтэй.

5."Яасан хүнд итгэдэггүй юм бэ?"

Энэ үгийг та өмнө хэд хэдэн удаа сонсож байсан байх. Иймэрхүү хэллэгийг худал ярьж сурсан хүмүүс түлхүү хэрэглэдэг. Үнэн ч хүмүүс өөрсдийн зөв гэдгийг мэддэг учраас бусдыг ухуулахын оронд зүгээр л холдоод явдаг. Аажимдаа үнэн ил гарна гэдгийг тэд сайн мэддэг учраас тэр. Харин худал ярьж буй хүмүүс өөрсдийн зөв гэдгийг нотлохын тулд иймэрхүү зүйл ярьж эхэлдэг. 

6. Цахим орчны судалгаа

Орчин цагт цахим орчноор дамжуулан худалдан авалт хийх нь цаг хугацаа хэмнэхээс гадна амьдралыг хөнгөвчилж байгаа ч сайны хажуугаар саар гэдэг шиг цахим орчны залилан их болсон. Иймд цахим орчны судалгаа хийх маш чухал. Ялангуяа худалдан авалт хийх гэж буй тохиолдолд үйлчлүүлэх гэж буй газрынхаа цахим хаяг, хандалт зэргийг сайн судалж аль болох албан ёсны байгууллагаас бараа, хувцсаа захиалахыг зөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.146.102
тийм шүү үнэн