UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп: Би хэзээ ч бууж өгөхгүй

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Дональд Трамп: Би хэзээ ч бууж өгөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан, Ерөнхийлөгчийн сонгуульд БН намаас нэр дэвшигч Дональд Трампын амь насанд халдах оролдлого дахин гарлаа. Сүүлийн хоёр сард Трамп хоёр удаа халдлагад өртөөд байна.

Флоридад гольф тоглож байсан Трампын клубын ойролцоо буун дуу гарсан. Трамп буудлага болсон газраас хэдэн зуун метр зайтай байсан бөгөөд аюулд өртөөгүй байна. Нууц албаныхны мэдэгдсэнээр бие хамгаалагчид ойролцоох бутнаас буу цухуйж байхыг хараад тэр дор нь гал нээсэн байна. Сэжигтэн Nissan машинд суун зугтсан ч цагдаа нар хэн болохыг нь тогтоон, баривчилсан байна. Түүний нуугдаж байсан бутан дотроос Калашников автомат буу, GoPro видео камер, хоёр үүргэвч олджээ.

Трамп халдлагын дараа “Намайг юу ч зогсоохгүй. Би хэзээ ч бууж өгөхгүй. Дэмжиж байдаг бүх хүнд хайртай шүү” гэж мэдэгдсэн юм.

Сэжигтэн этгээдийн нэр нь Ryan Routh. Украиныг дэмжигч бөгөөд фэйсбүүк хуудсан дахь зарим постоос нь харахад Украинд очиж, ОХУ-ын эсрэг байлдах сайн дурынхныг элсүүлж байсан нь ил болжээ. Мөн Украинд АНУ-ын Засгийн газраас тусламж өгч байгааг шүүмжилсэн Дональд Трампыг муулсан хандлагатай зүйл ч байжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.