UBLife Logo
Спорт

“Реал Мадрид” клубийн өсвөрийн хөлбөмбөгчин Эндрик хуримаа хийжээ

“Реал Мадрид” клубийн өсвөрийн хөлбөмбөгчин Эндрик хуримаа хийжээ

“Реал Мадрид” клубийн 18 настай тоглогч Эндрик өөрөөсөө дөрвөн насаар эгч Габриэли Мирандитай сүй тавьснаа зарлалаа. Тэд нэг жил гаруй хугацаанд хамт амьдарч байгаа аж.

Бразилийн "Палмейрас" клубт 10 настайгаасаа хүчин зүтгэсэн өсвөр насны "од" Эндрик энэ зун төрсөн нутаг, төрөлх багаа орхиж, Испанийн "Реал Мадрид" клуб рүү буурь сэлгэсэн билээ. Харин "Реал Мадрид" клуб 16 настай Эндрикийг авахын тулд 60 гаруй сая еврог төлсөн нь үүнээс 18 сарын өмнөх явдал.

Тэрбээр энэ улирлын эхэнд Испанийн Ла лигийн дөрвөн тоглолтод оролцсон ч, талбайд ердөө л 10 минутыг өнгөрүүлээд буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.