UBLife Logo
Сэтгэл судлал

Хөвгүүдийг “сайн хүн“ болгож өсгөхийн тулд таны хийж болох 4 чухал үйлдэл

Хөвгүүдийг “сайн хүн“ болгож өсгөхийн тулд таны хийж болох 4 чухал үйлдэл

Эрүүл мэнд, боловсролын талаар мэргэшсэн судлаач, боловсрол түгээгч Кристофер Пеппер “Хөвгүүдтэйгээ ярилцаарай“ хэмээх номыг бичжээ. Тэрээр ирээдүйд эрчүүд илүү эрүүл, аз жаргалтай амьдрахын гол үндэс нь сайн ярилцах юм гэдгийг онцолсон байна.

1. Ямар ч хүнд, чухал яриаг эхлүүлэхээсээ өмнө өөрийгөө итгэл даахуйц том хүн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй

Тухайн хүний итгэлийг олж авснаар л та сэтгэлээ уудалсан, утга учиртай яриаг өрнүүлж чадна. Хүүхдийнхээ юу ч гэж ярьж байсан, түүнийг нь сонирхож байх хэрэгтэй. Ямар нэгэн дуу, кино, мийм эсвэл үйл явдлын тухай ярьж байвал заавал анхаарал хандуулан сонсож байгаарай. Хэрэв өөрийг нь сонсох юм байна, намайг ойлгох юм байна гэж итгэвэл тэр удалгүй өөрөө танд сэтгэлээ нээж эхлэх болно. Ингэж ярилцаж эхэлснээр таны хүүхэдтэйгээ харилцах харилцаа улам бүр нээлттэй болно.

2. Бусад хүмүүст анхаарал хандуулах тал дээр үлгэр жишээ байж, өөрийн үйлдлээрээ харуул

Тэр тусмаа аавуудад энэ их чухал. Хүүхдээ ямар хүн болоосой гэж хүсэж байна, яг тийм хүн нь өөрөө байж, харуулах хэрэгтэй. Бид хамгийн ойр байдаг эцэг эхээсээ хүмүүжил, үлгэр жишээ авч өссөн байдаг шүү дээ. Хүүдээ та юу зөв буруу болохыг өөрөө л харуулж чадна. Сэтгэлээ нээгээд уйлчихдаг, ярилцдаг, бусдыг хайрладаг, бас буруу зүйлийн эсрэг тэмцдэг байгаарай. Өөрийн мэдрэмжийг харуулах нь, доторхоо уудлах нь ерөөсөө ч муу зүйл биш гэдгийг харуулаарай.

3. Үл ойлголцол гарах үед тэдэнд ойлгохгүй байгаагаа, бас дахин оролдоод үзэхэд огтхон ч цааргалах зүйлгүй, байнга өөрийг нь ойлгоход бэлэн байх болно гэдгээ мэдрүүл

Хүүхдүүд заримдаа бидний төсөөлөөгүй байдлаар хачирхалтай, түрэмгий аашилж, буруу зүйл ярих хийх үе байдаг. Харин энэ үед хамгийн гол нь тэр хүүхдэд ойлгуулахын тулд өөрийгөө ч мөн маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Өөрийнхөө үнэн байдлыг түүнд хэл. “Яагаад ийм зүйл ярьж байгааг чинь би ойлгохгүй байна. Чи надад тайлбарлаад өгөөч, яагаад ингэх болсон юм“ гэх байдлаар түүнийг үнэхээр ойлгомоор байгаагаа мэдрүүлж байгаарай. Өөр томчуудтай ярилцахдаа бид аль болох л ойлголцох гэж оролддог хэрнээ хүүхдүүдээ тэр болгон тоохгүй, хүүхдэд энэ хамаагүй эсвэл ойлгох болоогүй гэх байдлаар хандах гээд байдаг талтай. Харин ч үүнээс зайлсхийгээрэй.

4. Хөвгүүдийн нийгэм, сэтгэл хөдлөлийн хувьд өсч хөгжих боломжтой орчныг бий болго

Хөвгүүд өөр хүмүүстэй тэр болгон юм ярихгүй, дийлэнхдээ ганцаараа байх нь их байдаг. Тиймдээ ч спортоор дамжуулж, видео тоглоомоор гэх мэтээр найз нөхөдтэй болох нь элбэг байдаг. Та хүүхдээ илүү олон хүнтэй нээлттэй байж, өөрийгөө ойлгуулах боломжтой байлгъя гэвэл тийм орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Жишээ нь Канад улсад хөвгүүдийг хоорондоо ярилцаж, хамтдаа ямар нэг зүйл хийж цагийг өнгөрүүлэх боломжтой клуб, арга хэмжээгээр хангадаг “Next Gen Men” гэх байгууллага байдаг аж. Номын клуб, спортынх, загварын бас уран зураг, гэрэл зургийнх гээд маш олон байдлаар клубуудыг байгуулж, хоорондоо нээлттэй, үр бүтээлтэй байх боломжийг олгох нь хүүхдүүдэд үнэхээр өгөөжтэй аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.224.163
ЗОЧИН\47.129.54.26
Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Сорил: Сэтгэл түгшилтийг тодорхойлох Спилберг- Ханины сорил

Энэхүү тест нь хүний сэтгэцийн түгшүүрийн хэмжээг илэрхийлэх найдвартай хийгээд мэдээлэл өндөртэй, олон улсад дэлгэрсэн, психанализын оношилгооны аргын нэг юм. Хүний сэтгэлийн түгшүүрийг стрессээс бий болсон ба төрөлхийн гэж хоёр ангилдаг. Тестийн эхний 20 бодомж нь сэтгэцийн стрессээс үүссэн сэтгэл түгшилтийн хэмжээг, дараах 20 бодомж нь сэтгэлийн түгшүүрийн төрөлхийн байдлыг илэрхийлэхэд зориулагдсан болно.