UBLife Logo
Урлаг

Орфей театрын ээлжит уран бүтээл “Амьдрахуй” драмын жүжиг X сарын 1-нд нээлтээ хийнэ

Орфей театрын ээлжит уран бүтээл “Амьдрахуй” драмын жүжиг X сарын 1-нд нээлтээ хийнэ

Орфей театрын ээлжит уран бүтээл болох "Амьдрахуй" драмын жүжиг нээлтээ хийхэд долоо хоног үлдлээ.

Энгийн болоод жаргалтай амьдрал үргэлжид зөв үйлдлээр хязгаарлагддаг уу? Ерөөс хүний оршихуйн үр үндэс, гол мөн чанар нь юу вэ? Аж төрөхүй хялбархан байгаа нь чи аз жаргалтай оршиж байна гэсэн утга огт биш гэсэн санаа Үй Хуагийн “Амьдрахуй” туужийн өгүүлбэр бүрт агуулагддаг. Энэ бол хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг гэх санаа юм. Харин түүн дотроос бид өөрсдийн оршихуйн үнэт чанар, тулах цэгээ олж авах нь юу юунаас эрхэм болохыг Үй Хуа тус зохиолоор харуулжээ.

Орчин цагийн хятадын нэрт зохиолчдын нэг Үй Хуа 1960 онд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэсний хойно муждаа таван жил шүдний эмчээр ажиллаж байгаад Бээжин хотын Лү Шюнь утга зохиолын сургуульд элссэн байна. Харин уран бүтээлийнхээ гарааг 1983 оноос эхэлсэн бөгөөд монгол уншигчдын гарт өдгөө хүрээд буй “Амьдрахуй” туужаа 1992 онд хэвлүүлжээ. Тухайн үед хятадын коммунист намын үзэл суртлыг буруугаар сурталчилсан хэмээн тус тууж хориотой байсан ч дарамт шахалтыг даван гарав. Харин тууж “To Live” нэртэйгээр өрнөдийн улс орон руу орчуулагдсан цагаас эхлэн судлаачид коммунизмын үр нөлөөний талаар тус туужтай холбогдуулан нэлээдгүй шүүмж, эргэцүүлэл бичсэн байна.

Тэгвэл Орфей театрын хамт олон хүний амьдралын тухай олон эргэцүүлэлд хөтөлдөг намрын өдрүүдэд уг бүтээлээс сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг үзэгчдэдээ хүргэхээр боллоо. Тус жүжгийн найруулагчаар Мягмарнарангийн Батболд, продюсераар Төмөрсүхийн Ариунчимэг ажиллах юм. Харин жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч Мөнхцолын Батбаяр ажиллажээ. Тэрээр Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолуудыг монгол хэлнээ яруу сайхнаар хөрвүүлэн уншигчдад хүргэсэн билээ. 

Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, дүрүүдэд , АЖ Г.Мягмарнаран, МУГЖ Ц.Төмөрбаатар, Б.Нармандах, мөн М.Мөнхбат, Б.Оюунбаатар, Б.Одгэрэл, Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхтөмөр, Ц.Төгсбилэгт нарын шилдгүүд тоглох юм. 

Оршихуйн мөн чанар нь “Хүлцэхүй”. Хүлцэнэ гэдэг тэвчих, уучлахын нэр. Уучлана гэдэг хайрлахтай агаар нэг. 

"Амьдрахуй" драмын жүжиг ийнхүү ирэх сарын 1-ээс өдөр бүр Соёлын Төв өргөөний тайзнаа үзэгчдийн хүртээл болно.

Жүжгийн тасалбарыг Portal.mn -ээс дараах линкээр орж худалдан авах боломжтой. 

 https://www.portal.mn/

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дундговь аймгийн Дэрэн суманд Нүүдэлчин Ухаан олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Дундговь аймгийн Дэрэн суманд Нүүдэлчин Ухаан олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

Европын холбооны соёлын институтын нэгдлийн Монгол дахь салбараас санаачлан эхлүүлсэн Нүүдэлчин ухаан – олон улсын дүрслэх урлагийн хөтөлбөр Дундговь аймгийн Дэрэн суманд 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 2-ны хооронд хэрэгжиж дууслаа.

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

"Орфей бурхныг хөгжмөө тоглоход ямар ч араатан амьтан номхорч, амьгүй бүхэн амь орж, өвс ногоо найгаж байдаг. Энэ өгүүлбэр урлагийн мөн чанарыг тодорхой илэрхийлсэн учраас би “Орфей” гэх нэрийг сонгож, театраа нэрийдсэн юм..."