UBLife Logo
Хөгжим

Хойд Солонгосын 2 дүрвэгчтэй к-поп хамтлаг “бяц” авахаар бэлтгэж байна

Хойд Солонгосын 2 дүрвэгчтэй к-поп хамтлаг “бяц” авахаар бэлтгэж байна

Удахгүй анхны уран бүтээлээ цацахаар бэлтгэж байгаа нэгэн шинэ к-поп хамтлаг олны анхаарлыг ихэд татаж байна. К-поп хамтлаг борооны дараах мөөг мэт олноор төрж, бөөнөөр хаагддаг ч хөвгүүдийн 1VERSE групп бусдаасаа өөр.

Хамтлаг 4 гишүүнтэй бөгөөд хоёр нь Хойд Солонгосоос зугтаж ирсэн залуус. Нөгөө хоёр нь япон, хятад-америк гэж байгаа. Одоогийн байдлаар нээлтээ хийх өдөр товлогдоогүй байгаа ч тэд Өмнөд Солонгосыг байлдан дагуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Ю Хёк (2013 онд Хойд Солонгосоос дүрвэсэн) рэп

Ким Сок (2018 онд Хойд Солонгосоос зугтсан)

Мүрита Аито (япон, SM Entertainment-д байсан) макнэ

Кенни (хятад- америк гаралтай, SM Entertainment-д байсан)

Хоёр Солонгосын ээдрээтэй харилцаанаас үүдэн, солонгос фэнүүд Хойд нутгийн залуусыг хэрхэн хүлээн авах нь тодорхой бус. Магадгүй маш их маргаан, шуугиан дагуулах болно.

Мөн дөрвөн гишүүний хэн нь ч Өмнөд Солонгосын иргэн биш тул дотоодын хөгжмийн зах зээлд амжилт гаргах болов уу гэсэн эргэлзээ байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.