Шинэ долоо хоног эхэллээ. Хийх чухал зүйлсээ арагш тавьж болохгүй шүү. Долоо хоногийн эхэнд том төсөл эхлүүлэхэд таатай. Сонирхолтой хүмүүстэй танилцах магадлал өндөр. Харин амралтын өдрүүдээр ур чадвараа дээшлүүлэхэд ээлтэй өдрүүд байх юм.
Хонь
Энэ долоо хоног таны хувьд өөрийгөө хөгжүүлэхэд анхаарал тавих ёстой өдрүүд шүү. Амьдралынхаа аль салбарт илүү анхаарал тавихаа тодорхойл. Тодорхой төлөвлөгөө гаргаж, ямар ч хүндрэл гарсан хэрэгжүүлэх хэрэгтэй. Таны эрч хүч хувийн амжилт олоход чиглэсэн байгааг ашилаарай.
Үхэр
Бие, сэтгэл санаагаа сонсож, мэдэр. Ажил, амралтынхаа тэнцвэрийг олох цаг иржээ. Уран бүтээлээ хийж, эсвэл зүгээр л ойр дотныхонтойгоо үдшийг тайван амгалан өнгөрөө. Танд өөрт чинь таашаал, баяр баясгалан авчирдаг жижиг зүйлд ч анхаарлаа хандуул.
Ихэр
Зорилго, төлөвлөгөөгөө дахин харж, шүүх үе. Зарим нэг даалгаврыг хойш нь тавьж болно, магадгүй зарим нь маш хурдан шийдэх шаардлагатай байх юм. Амьдралд чинь юу хэрэгтэй, хаана нь тэнцвэр алдагдаад байгааг олж харах шаардлагатай. Цаасан дээр жагсаалт гаргаж бичээд үз.
Мэлхий
Ганцаараа цагийг өнгөрөөж, хүмүүстэй ямар харилцаатай байгаагаа шүүж бод. Ямар нэг зүйл өөрчлөх шаардлага байгаа юм биш биз. Хуучин харилцаагаа сэргээж, хэрэггүй харьцааг таслахаас бүү ай. Эргэн тойрныхонтойгоо харилцах шинэ дүрэм гаргасан ч болно. Ирээдүйнхээ төлөө энэ 7 хоногийг ашиглаарай.
Арслан
Гэр бүл, ажил, хамт олны дунд байдлыг гартаа авч, удирдах авьяас чадвараа харуулах цаг. Маш тодорхой зорилго, даалгавар дээр төвлөрвөл хувийн болон хувьсгалын ажилдаа их амжилт олно. Өөрийн амбиц болон өрөөл бусдын анхаарлын дундах тэнцвэрийг барихыг хичээгээрэй.
Охин
Таны логик сэтгэлгээ, анализ хийх чадвар маш өндөрт байх долоо хоног. Амьдралын хүнд бэрхшээлтэй байдлыг арилгахад үүнийгээ ашиглаарай. Ямар ч шинэ ажил, үүргээс эмээж хэрэггүй, та даван гарч чадна. Харин эрүүл мэнддээ анхаарч, зарим нэг хортой зуршлаа засаарай.
Жинлүүр
Хувийн асуудлаа шийдэх цаг иржээ. Та бусдад хэт их зүйл өгөөд өөртөө юу ч үгүй хоцорч байгаагаа анзаар. Танд ч бас хэрэгцээтэй зүйл гэж бий. Бясалгал, тайвшрах арга барилд суралцаарай. Дотоод сэтгэлийн амар амгалан байдлыг олж чадвал гадаад асуудлууд өчүүхэн мэт санагдана.
Хилэнц
Энэ долоо хоног танд зөвхөн ажиллаад байх нь чухал биш үйл явцаас таашаал авч сурах нь чухал гэдгийг ойлгуулна. Ажлаасаа хааяа ч гэсэн төсөөрч, амрах цаг гаргаарай. Гэр бүл, анд найзуудтайгаа цагийг сайхан өнгөрөөх долоо хоног.
Нум
Хэрэв танд адалд явдалд оролцох, бүх зүйлээ шинэчлэх санаа бодол төрөөд байвал бага зэрэг хүлээгээд, илүү сайн бодож үзэхийг зөвлөж байна. Ямар ч төлөвлөгөөнд бэлтгэл хэрэгтэй. Том зүйл бодолгүй, жижигхэн ажлаас эхлэхэд амжилт өөрөө хүрээд ирнэ.
Матар
Ирээдүйгээ бодох цаг ирлээ. Өөртөө яг юу хэрэгтэй, юу хүсээд байгаагаа тодорхойлж, бага багаар урагш ахиарай. Таны багахан алхам ч том амжилт авчрах юм. Гол нь өдрийн дэглэмээ сахиж, эрүүл мэнддээ анхаар.
Хумх
Таны өдөр тутмын хэвийн амьдралыг алдагдуулсан гэнэтийн өөрчлөлт тохиолдох магадлал өндөр. Шинэ байдалд дасан зохицож, өмнөө гарч ирсэн боломжуудыг харахыг хичээгээрэй. Зоригтой байвал таны шинэ санаа болгон бүтэмжтэй байх юм.
Загас
Дотоод ертөнц, сэтгэл мэдрэмждээ нэвтрэх цаг. Ойрдоо өөртэйгөө яриагүй байгаа юу? Дотор хүн чинь нэг юм өөрчлөхийг хүсээд байна. Сайн сонс. Мэдрэмжээ дагасан, сонссон таны шийдвэрүүд шинэ нээлт авчирч, амжилт дагуулна гээд бод. Баяр баясгалан, эрч хүч авчрах зүйл хийгээрэй.