UBLife Logo
Спорт

Б.Ням-Эрдэнэ, Н.Жангарай нар жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний барилдаандаа ялагдлаа

Б.Ням-Эрдэнэ, Н.Жангарай нар жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий эхний барилдаандаа ялагдлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ аравдугаар сарын 2-5-ны өдрүүдээр Тажикистаны Душанбе хотноо явагдаж байна. Эл тэмцээнд 67 орны 531 жүдоч зодоглож буй юм. Монголын 14 өсвөрийн хүчтэн энэ удаагийн дэлхийн аваргад хүч сорих билээ.

Өнөөдөр буюу тэмцээний гурав дахь өдөр татамид эрэгтэйчүүдийн 81, 90 кг, эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жингийн барилдаанууд өрнөж байна.

Монголоос 81 кг-д зодоглосон Н.Жангарай (19 настай) эхний тойрогт Казахстаны Азат Кумысбайд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин 70 кг-д барилдсан насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ (18 настай) эхний тойрогтоо гоц мөргөж, Германы Тайла Грауерт цэвэр уналаа.

Одоогоор Монголын тамирчдын хамгийн өндөр амжилтад 52 кг-д хүч сорьсон залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай) хүрч, шагналт 7-р байрт шалгараад байна.

Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Румыны Лусиана Катана, Германы Лена Джериу нарыг давсан ч, хэсгийн аваргын төлөөх барилдаанд энэ наадмын хүрэл медальт Өмнөд Солонгосын Хух Миод унасан юм.

Улмаар дагах барилдаанд зодоглосон ч мөн л энэ наадмаас хүрэл медалийг зүүсэн Францын Алиссиа Пуланжид ялагдсанаар ийнхүү шагналт 7-р байраар ДАШТ-ийг өндөрлүүлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
1
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\18.143.135.103
Мэдээж ш дээ