ОХУ-ын Боловсролын яамнаас гаргасан цахим спортын Counter-Strike, Dota-г сургуулийн хөтөлбөрт оруулах төслийг Төрийн Дум дэмжлээ. Ийм төсөл гарах болсон шалтгаан нь Оросын цахим спортын “Team Spirit” тун амжилттай тоглож, улсынхаа нэр сүрийг мандуулж байгаад оршиж байгаа юм. Наймдугаар сарын сүүлээр тус баг цахим спортын хамгийн том хоёр төрөл болох Counter-Strike 2, Dota 2 төрөлд дэлхийн аварга болсон. Парист болсон “Esports World Cup 2026” тэмцээнд тэднийг ялж байхыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман нар хараад сууж байлаа. Харин Dota 2 төрлийн “The International 2026” тэмцээний эхний байрыг Оросын багууд эзэлжээ.

Цахим спортын цаашдын хөгжлийг харсан ОХУ-ын Боловсролын яамнаас сургуулиудад хандан, цахим спортын хичээл эхлүүлэх бэлтгэл ажилд орохыг сануулсан. Хичээл дээр хүүхдүүд дан тоглох биш бэлтгэл хийж, сахилга бат, багийн ажиллагаанд суралцан, онцгой тохиолдолд шуурхай шийдвэр гаргаж чаддаг болох гэнэ. Мөн хичээлийн хөтөлбөрт оруулсны ачаар цахим спортын түвшин бусад улсаас өндөр байгаагаа хадгалан үлдэх, улам тасрах зорилготой ажээ.
Харин Төрийн Думаас цахим спортыг албан ёсны хичээлд оруулах уу, сургалт дугуйлан байгуулах уу гэдгээ удахгүй хэлэлцэнэ.
