UBLife Logo
Алдартан

Тейлор Свифт Рианнаг гүйцэж хөгжмийн салбарын хамгийн баян эмэгтэй боллоо

Б.Энхжин
Б.Энхжин
Тейлор Свифт Рианнаг гүйцэж хөгжмийн салбарын хамгийн баян эмэгтэй боллоо

“Форбс” сэтгүүлийн шинэ жагсаалтыг Тэйлор Свифт тэргүүлж, хөгжмийн салбарын хамгийн баян эмэгтэйгээр нэрлэгдлээ. Түүний хөрөнгө 1.6 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь түүний "Eras Tour"-ын асар их амжилт болон цомгийн орлоготой шууд холбоотой юм. Тэрээр зохиогчийн эрх болон аялан тоглолтоос 600 сая орчим, цомгоос нэмж 600 сая долларын ашиг олсон бөгөөд үүн дээр үл хөдлөх хөрөнгө нь ойролцоогоор 125 сая ам.долларын үнэлгээтэйгээр баян эмэгтэйчүүдийг тэргүүлж байна.

Тейлорын хөрөнгийн хэмжээ шинээр нэмэгдэхээс өмнө Рианна 1.4 тэрбум долларын хөрөнгөөрөө уг жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байсан билээ. Ийнхүү Тэйлор Свифт хөгжмийн ертөнцийн хувьд хоёр дахь баян уран бүтээлч болж, 2.5 тэрбум долларын хөрөнгөтэй Жэй-Зи-гийн араас бичигдэж байна.

Өмнө нь тэрээр 2023 оны 4-р сард “Форбс”-ын гаргасан хамгийн баян алдартнуудын жагсаалтад 1.1 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр 14-р байрт эрэмбэлэгдэж байсан бол 2023 оны 12-р сард түүний "Eras Tour" түүхэндээ анх удаа нэг тэрбум долларын орлого олсон аялан тоглолт болж байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.