UBLife Logo
Сурвалжлага

Өнөөдөр ОНЦГОЙ оролц

Өнөөдөр ОНЦГОЙ оролц

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд нийт 17,275 хүн дэвшсэн нь УИХ-ын сонгуульд дэвшсэн 1336 хүнээс 13 дахин олон хүн өрсөлдөөнд оржээ гэсэн үг юм. Сонгогч та гудамж талбайгаар явахдаа нэр дэвшигчдийн сурталчилгааны самбаруудаас олон танил царай, тэгэхдээ бүр хөрш, найз, хамаатан садныхаа царайг ч олж үзсэн байх магадлал хамгийн өндөр “нэг л танил” сонгууль өнөөдөр санал хурааж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль урьд өмнөх сонгуулиудтай харьцуулахад улс төрийн олон содон өнцөгтэй болж байгаагаараа онцлог юм. Сонгуульд 12 нам, эвсэл өрсөлдөж байгаагаас аймаг, нийслэлд 1992, сум, дүүрэгт 15,283 нэр дэвшигч өрсөлдөж байна. Эмэгтэйчүүд, залуучууд улс төрийн сонгуульд нэр дэвших квот, мандатын тоон боломж бий болсон нь онцгой байв. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлого хуульчлагдсан, нийслэлийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн үлэмж хөрөнгө оруулалтын чимээ тодорсон нь энэ сонгуулийн онцгой хөрс болж байна.

Үндсэн хуулийн шинэтгэлийн дагуу явагдсан УИХ-ын сонгуулийн дүнд Монголын улс төрийн "ахмад” хоёр нам МАН, АН дээр гуравдагч хүчний төлөөлөл болж шинэ уур амьсгалаар залуу сонгогчдыг өөртөө татах магадлалтай залуу ХҮН нэгдэж Засгийн газарт хамтарсан. Энэ хамтралын дүр зураг орон нутгийн сонгуулийн нам хоорондын өрсөлдөөнийг багагүй мөлийлгөж, нэг нам доторх нэр дэвшигчдийн өрсөлдөөнийг өрнүүлэх эрсдэл бий болголоо. Гэсэн ч сонгууль юм хойно, ялсан намын мөрийн хөтөлбөр ИТХ-ын төлөөлөгчдийн ширээн дээр тараагдаж таарна.  

“Өдөр бүр оролц, өнөөдөр онцгой оролц” хэмээн манай Ub.life сайт уриалж байна. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах үйл явц эхэлснээс дөрвөн цагийн дараа буюу 11.00 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэний танхимаас сурвалжилгаа эхэллээ.

“Ирц ердөө л 11 хувьтай байна. УИХ-ын сонгуультай харьцуулахад 11 цагийн ирц бараг тав дахин бага байна гэсэн үг. Тэр дундаа 18-25 настнуудын ирц хамгийн бага байна. Залуучууд ямар орчинд амьдрахаа өөрсдөө оролцож шийдэх хэрэгтэй” хэмээн энэ санал хураах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал О.Мөнх-Эрдэнэ сэтгэл дундуур өгүүлэв. Үнэхээр ч санал хураах байрны гадаа дараалалгүй шахам, энгийн нэг амралтын өдөр шиг хөл хөдөлгөөн багатай байв.

“Орон нутгийн сонгууль иргэдийн амьдрах орчин, оршин суугаа газрын тохь тухтай шууд хамааралтай байдаг учраас насанд хүрсэн хүн бүр заавал саналаа өгөх ёстой гэж би боддог. Ирц хүрэхгүй гэх асуудалгүй гээд гэртээ үлдсэн хойноо дараа нь ингэх байсан, тэгэх байсан гэж цэцэрхээд ямар ч хэрэггүй шүү дээ. Та гэртээ амгалан тайван байж чаддаг юм гэхэд гараад л утаа, түгжрэл, нийгмийн бухимдал дунд ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр миний хот гэх оролцоо саналаа өгөхөөс л эхэлнэ” хэмээн тус хорооны иргэн, 45 настай Даваа хэлэв. Энэ өдөр анх удаа орон нутгийн сонгууль өгч буй 18 настай Л.Мишээлтэй ярилцлаа:

-Олон нам, хүнээс хэнд нь саналаа өгөх вэ гэдэг талаар нарийн судлаагүй ч миний анхны сонгууль учраас алгасахыг хүсээгүй. Нэр дэвшигчдийн дийлэнх нь идэвхтэй, дажгүй бололтой хүмүүс байгааг сурталчилгааны явцад анзаарсан. Би улс төр сонирхдоггүй ч гэсэн хот, дүүрэгт намайг хэн төлөөлөхийг өөрийнхөөрөө сонгоё л гэж бодсон.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэний танхимд санал авах 25-3 дугаар хэсэг, эндээс холгүй 43-4 дүгээр хэсэг байрлажээ. 11.57 цагт сонгогчдын ирц 16.43 хувьтай байгаа нь УИХ-ын сонгуулийн өдрийн мөн үетэй харьцуулахад маш доогуур үзүүлэлт болохыг ажиглагчид онцолсон. Эдгээр хэсэгт 12.00 цагт 18-19 настнуудын 5 хувь нь л саналаа өгсөн байв. Энэ хороонд 20 жил амьдарч буй Д.Шинэбаяр “Манай Баянзүрхийн 25 дугаар хороо Улаанбаатарын төвд байрлалтай, хамгийн олон иргэнтэй, орон сууцнууд төлөвлөлтгүй замбараагүй баригдсан, нэлээд шигүү хэсэг. Сүүлийн хэдэн жил жаахан сайжрах төлөв анзаарагдаж байна. Хуучин гаражуудыг буулгаж, мод зүлэг тарьсан, цэцэрлэг сургууль барихаар төлөвлөсөн гэхчлэн зарим сайн ажил хийж байгаа. Гэвч явган хүний зорчих хэсэг байхгүй, хороолол дунд автозамгүй, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй гээд аюултай хэвээр байна. Иргэд уг нь ийм асуудалд хамгийн өндөр ач холбогдол өгч сонгуульдаа идэвхтэй оролцох ёстой. Улаанбаатар хот бол улс төржихөөс огт өөр сэдэв шүү дээ. Үгүй ядаж сонгуульд нэрээ дэвшүүлсэн хөршөө дэмжээд, хөршөөрөө дамжуулж дүүрэг, нийслэлийн хурал, шийдэлд оролцож болдог ийм сонгууль шүү дээ” гэлээ.

Одоо Улаанбаатарт 16.00 цаг болж байна. Нийслэлийн сонгуулийн ирц 27.9 хувьтай байна. Сонгогчийн бүртгэлийг зогсоох 20.00 цаг хүртэл дөрвөн цагийн хугацаа үлдсэн байна. Сонгогч хуудсаа 20.00 цагаас өмнө авсан бол саналаа өгөх боломжтой. Өдөр тутмын амьдрал, хамар доорх асуудлаа шийдэлцээрэй. “Өдөр бүр оролц, өнөөдөр онцгой оролц!”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
DR. ADITYA\13.229.153.169
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000

DR. ADITYA\13.214.122.135