UBLife Logo
Ном

“Бар хот”-ыг бичсэн Леонид Юзефовичийг гадаадын тагнуул гэжээ

“Бар хот”-ыг бичсэн Леонид Юзефовичийг гадаадын тагнуул гэжээ

ОХУ-ын зохиолч Леонид Юзефовичийг монголчууд Барон Унгерний тухай зохиолоор нь сайн мэднэ. Тэрээр саяхан “Ясная Поляна” шагналыг, 3 сая рублийн хамт XX зууны эхний Монголын тухай “Бар хотод хийсэн аялал” буюу ”Поход на Бар-Хото” туужаараа хүртсэн. Энэ нь оросуудад таалагдсангүй. Учир нь Юзефович Украинд хийж байгаа дайны эсрэг мэдэгдэл хийж байсан гэнэ.

Леонид Юзефович 2022 онд Пермид болсон дайны эсрэг арга хэмжээг дэмжин, олон нийтийн сүлжээнд бичиж байсан. Мөн “украин дахь тусгай ажиллагааны зорилгод итгэдэггүй. ОХУ-ын Засгийн газрын дайтах шийдвэрийг дэмжихгүй” гэж ил тод зарлаж байлаа.

Зохиолч, нийтлэлч Дмитрий Лекух энэ талаар “Үүнд гайхаад байх юм алга. Манайд бүх соёл урлаг ах дүү, анд найзын арын хаалганы зүйл болсон. Леонид Юзефович энэ тойрогт алдартай хүн. Гаднын хүн тэдний системд бараг байдаггүй. Тэгээд энэ хүмүүс нэг нэгнээ шагнаад, зохиолч гэж нэрлээд байж байдаг юм. Ийм хүн Украины талд байгаад гайхах зүйл үгүй. Түүнээс өөр олон зохиолч бий” гэж “Абзац” сайтад ярилцлага өгөхдөө хэлжээ. Мөн удахгүй Леонид Юзефовичийн зохиолыг хэвлэхгүй болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.