ОХУ-ын Улсын номын сангаас уншигчид дунд орос уран зохиолын талаар санал асуулга явуулжээ. Орос хэлний баяраар явуулсан тус судалгаагаар ОХУ-ын хоёр хүн тутмын нэг нь орос уран зохиолыг соёлынхоо хамгийн чухал нэг хэсэг гэж үздэг байна.
Оросын хамгийн алдартай утга зохиол юу вэ асуултад ихэнх хүн Лев Толстойн “Дайн ба Энх”-ийг нэрлэжээ. Шалтгаан нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, соёлын том нөлөөтэй, хэдэн арван жилийн дараа ч хэрэгцээтэй хэвээр байх чадварыг тэмдэглэжээ.
Оросын хамгийн алдартай утга зохиолын бүтээл
1, Лев Толстой “Дайн ба Энх”
2, Михаил Лермонтов ““Манай үеийн баатар”
3, Федор Достоевский “Гэм Зэм”
4, Александр Пушкин “Евгений Онегин”
5, Иван Тургенев “Эцэг, хүүхдүүд”
Оросын XIX–XX эхэн үеийн хамгийн алдартай зохиолууд
1, Антон Чехов “"Интоорын цэцэрлэг"
2, Иван Бунин "Харанхуй гудамж"
3, Антон Чехов “Цахлай”
4, Максим Горький “Шаарлагдсан хүмүүс"
5, Иван Бунин “Сан-Францискоос ирсэн ноён"
ЗХУ-ын үеийн хамгийн алдартай зохиолууд
1, Михаил Булгаков “Мастер Маргарит”
2, Михаил Булгаков “Нохойн зүрх”
3, Михаил Шолохов “Дөлгөөн Дон”
4, Борис Пастернак “Доктор Живаго”
5, Александр Фадеев “Залуу гварди”
Хамгийн алдартай орос шүлэг
1, Александр Пушкин “Я помню чудное мгновенье”
2, Михаил Лермонтов “Парус”
3, Марина Цветаева “Мне нравится, что вы больны не мной”
4, Сергей Есенин “Письмо матери”
5, Иосиф Бродский “Не выходи из комнаты, не совершай ошибку”
