UBLife Logo
Дэлхий

Дональд Трамп “Макдоналдс”-т ажиллаж, Харрисийг “унтраав”

Дональд Трамп “Макдоналдс”-т ажиллаж, Харрисийг “унтраав”

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох ойртсоор байна. Сонгуульд нэр дэвшигч хоёр эрхэм ганц удаа халз мэтгэлцээд дахиж үзэлцээгүй. Холын зайнаас нэг нэгнээ доош нь хийх тактик баримталж байгаа.

Фото: Doug Mills/Reuters

АН-аас нэр дэвшигч Камала Харрис сонгуулийн сурталчилгаандаа залуудаа McDonald's-т тогоочийн туслахаар ажиллаж байсан гэдгээ ярьсан.

Мөн “Трамп жирийн америкчуудын хэрэгцээг ойлгохгүй. Тэр мөнгөн таваг дээр сая сая зоос авдаг хүн тул зуны цагийн ажил олох ямар байдгийг мэдэхгүй” гэж хэлсэн билээ.

Үүнийг нь Дональд Трамп дор нь өлгөн авлаа.

Трамп Питтсбургт болсон хурлын үеэр “Би “Макдоналдс”-т очиж, төмс хийхээр шийдлээ” гэж зарласан.

Ингээд Феастервилл-Тревос хотын McDonald's-т хамгаалалтын хамт очиж, тогоочийн заавраар хоол хийжээ.

Түүний ачаар энэ газар алдарших нь гарцаагүй.

Костюмаа тайлан, хормогч өмссөн Трамп “Төмсийг зөв, хурдан бэлтгэхэд маш их мэдлэг, туршлага хэрэгтэй юм байна” гэж ёжилжээ.

Макдоналдс”-ийн гадаа сэтгүүлчид ихээр цугларсан тул тэр хэвлэлийн бага хурал хийхээр шийдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
2
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.