UBLife Logo
Ном

“Болор цом-42” яруу найргийн наадам XI сарын 26-нд Улаанбаатар хотноо болно

“Болор цом-42” яруу найргийн наадам XI сарын 26-нд Улаанбаатар хотноо болно

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөө жил 11-р сарын 26-ны өдөр Соёлын Төв өргөөнд болохоор товлогджээ.

Эл наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг XI сарын 20-ныг хүртэл хүлээж авна. Тухайн найрагч 2024 онд бичиж туурвисан чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээ тухайн өдрийн 20:00 цагаас өмнө МЗЭ-ийн mze.khoroo@gmail.com цахим хаягаар илгээх эсвэл МЗЭ-ийн 207 тоотод ирүүлэх боломжтой.

Харин тухайн шүлгүүд нь урьд өмнө ном, хэвлэл, цахим орчинд нийтлэгдээгүй байх шаардлагатайг анхаарна уу.

“Болор цом-42” наадмын эхний шатны дүнг 11-р сарын 22-ны өдөр танилцуулах ажээ.

Өнгөрсөн жилийн “Болор цом”-д Сайнжаргалын Начин түрүүлсэн бол түүний урьд жилд Мягмарын Амархүү хишигт найрагчаар тодорсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.