UBLife Logo
Newsfeed

“Get Money PT2“ шинэ дуунаас онцлох 7 зүйл

Б.Энхжин
Б.Энхжин
“Get Money PT2“ шинэ дуунаас онцлох 7 зүйл

“Хэдхэн хоногийн өмнө реппер Ginjin, Fla, Mrs.M нарын хамтарсан шинэхэн дуу болох “Get Money PT2“ цацагдсан билээ. Энэхүү дуу нь олон нийтийн хүртээлд хүрсэн даруйдаа ярианы сэдэв болж, олны анхаарлыг татаад байна.

1. 7 жилийн дараах хоёр дахь хэсэг

“Get Money” дууны эхний хэсэг 2017 онд буюу 7 жилийн өмнө гарч байжээ. Тэгвэл сонсогчид хоёр дахь хэсгийн утга агуулга өмнөх дуутай харьцуулахад илүү даруу төлөв болж, мөнгө олох тийм ч амаргүй, гэсэн хэдий ч залуус хичээсээр байгаа талаар дуулсан гэцгээж байна.

2. 5, 10, 20 мянга биш 10, 30, 50, 100К

Эхний дууны дахилт 5, 10, 20 мянга байсан бол энэ удаад 10, 30, 50, 100К болон нэмэгджээ. Хүмүүсийн таамаглаж байгаагаар энэ дууны далд утга нь инфляцыг шүүмжилж, мөнгөний үнэ цэн хэрхэн өөрчлөгдсөн ялгааг харуулж байгаа гэнэ. 10, 30, 50, 100К гэх хэсэгт үүнээс өөр ямар нэгэн далд утга байгаа болов уу?

3. Дассанаас чинь арай өөр

Дууны клипэнд нэгэн шинэлэг зүйл байсныг та анзаарсан уу? “Get Money” дуун дээр бэлэн мөнгийг л онцгойлон харуулдаг байсан бол энэ удаад М банкны пос машинаар гүйлгээ хийж байгаа дүрсүүд нэлээдгүй харагдана. Дассанаас чинь арай өөр биш гэж үү? 10, 30, 50, 100К гэх хэсэгт нуугдаж байгаа өөр нэгэн нууц бол М банкны “Найзаа нэмээд л” урамшууллын 10, 30, 50, 100 мянгын хадгаламжийн эрхтэй болох хөтөлбөр байсан аж.

Та М банканд найзаа уриад найздаа ч, өөртөө ч хязгааргүй олон удаа хадгаламжийн эрх болон сугалааны эрхтэй болох боломжтой. Урьсан найз бүрийнхээ тоогоор сугалааны эрх аваад RAV4-тэй болоорой.

4. “Харин одоо бол мөргөдөг Төгөлдөр-төө”

Реппер залуус тэнгэрт байгаа найз Lil Thug-E буюу Төгөлдөрийг дуундаа дурдаж, 7 жилийн өмнөх “Get Money” дуунаас түүний дуулсан дахилт хэсгийг оруулан хүндэтгэл үзүүлжээ.

5. Fla-ийн эргэн ирэлт

Саяхан Монголын хип хоп ертөнцийг бүхэлд нь шуугиулж, сонсогчдыг талцуулаад байсан томоохон “бииф”-ийн эзэн реппер Fla хүчтэйгээр эргэн иржээ. Сонсогчид түүнд нэлээд ам сайтай байгаа ба мөн энэ дуу нь түүний хаягаас цацагджээ.

6. Ginjin биш EzLoc

Сонсогчдын гайхшируулаад амжсан өөр нэгэн зүйл бол реппер Ginjin-ийн өөрчлөлт байлаа. Түүний дэмжигчид түүнийг өмнөх EzLoc гэх нэртэй байх үетэйгээ адилхан харагдаж байна гэцгээжээ.

7. М ба М

Реппер Mrs.М өөрийнхөө чадварыг дахин нэг удаа батлан харуулжээ гэх сэтгэгдлийг та хаа сайгүй харсан байх. М-үүдийн хамтрал ч ширүүхэн байна шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.