UBLife Logo
Newsfeed

“Mxrningstar”-ийн “хүн“ цомгийн бүх дуу “Apple music chart“-ийн шилдэг 100-д багтаж байна

Ub.life
Ub.life
“Mxrningstar”-ийн “хүн“ цомгийн бүх дуу “Apple music chart“-ийн шилдэг 100-д багтаж байна

“mxrningstar” хамтлагийн шинэ цомог “хүн” энэ сарын 22-нд худалдаанд гарч, хөгжмийн платформууд дээр байршсан билээ.

Шинэ цомогт “Бодлын гүнээс“, “хүн, “Гацдаа“ тэргүүтэй долоон дуу багтсан.

Цомгийн шинэ уран бүтээл “хүн“ дууны клип өчигдөр буюу аравдугаар сарын 23-нд цацагдсан нь 20 цагийн дотор 32,000 үзэлттэй байв. Энэ дуугаа залуу уран бүтээлч Celine Dessberg-тэй хамтран дуулжээ. Celine Dessberg нь Франц, Монголын иргэншилтэй, инди поп, soft rock чиглэлээр уран бүтээлээ туурвидаг залуу уран бүтээлч.

“хүн” цомгийн 7 дуу “Apple music“-ийн “Top 100: Mongolia” чартад бүгдээрээ багтсан нь томоохон амжилт болж байна. “Бодлын гүнээс“ дуу жагсаалтын 12-т байгаа бол яг араас нь “Үүрнээсээ чи”, “хүн“ дуунууд багтав.

Одоогоор дээр жагсаалтыг Rose, Бруно Марсын “APT.“ дуу тэргүүлж байна.

Сонирхуулахад, “mxrningstar“ хамтлагийн “Live concert“ арваннэгдүгээр сарын 22-нд “The Corporate Hotel and Convention Centre“-д болно.

Энэ тухай тэд “Бидний анхны “Хүн” цомог, анхны уг тоглолт бол нислэг, нисэж чөлөөлөгдөх үйл явц. Өөрөөсөө, өнгөрснөөс, эдүгээх бодит байдлаас… Нислэг бүр амжилтад хүрэхгүй, заримдаа унана, эргээд босно, ахиад оролдоно… Гэхдээ нисэх, чөлөөлөгдөх гэсэн хүсэл эрмэлзэл зогсохгүй. Нислэг бол салхи шуурга, татах хүч гээд гадаад ямар нэг хүчтэй эсвэл өөртэйгөө ч хийх тэмцэл мөн. Нөгөө талаараа хүн бодит ертөнцөд хэзээ ч бүрэн чөлөөлөгдөж нисэж чадахгүй. Тэгэхээр нислэг бол зөвхөн төсөөлөл, мөрөөдөлд эсвэл ид шидийн хүчээр л бүтэх зүйл” хэмээн тодотгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.113.212