UBLife Logo
Newsfeed

Тимоти Шаламетэй хамгийн төстэй хүн шалгаруулах тэмцээн боллоо

Тимоти Шаламетэй хамгийн төстэй хүн шалгаруулах тэмцээн боллоо

АНУ-ын цагаар Ням гарагийн орой буюу дөнгөж саяхан Нью-Йорк хотод жүжигчин Тимоти Шаламетэй хамгийн төстэй хүнийг шалгаруулах тэмцээн зохиогдлоо.

Энэхүү эвентийг зохион байгуулсан YouTube-ийн контент бүтээгч Энтони Погийн продюсер Пэйж Нгуен, “Энэ бүхэн зүгээр л нэг дэггүй санаа, тоглоом шоглоомоос эхэлсэн ч ийм үйл явдал болно гэж хэн ч төсөөлөөгүй“ хэмээжээ. Хэд хоногийн турш хотоор зар тарааж, онлайнаар хэдэн мянган хүнийг бүртгэж, яваандаа төсөөлснөөс нь ч том арга хэмжээ болж хувирчээ.

Хамгийн гайхалтай үйл явдал нь, жүжигчин Тимоти Шаламе тус тэмцээн дээр өөрийн биеэр хүрэлцэн ирсэн гэнэ.

Тус тэмцээний ялагчид 50 долларын шагнал амласан байсан бөгөөд ялагчаар Вилли Вонкагийн дүрд хувирсан 21 настай Майлс Мичелл шалгарчээ.

Зохион байгуулагчдыг Нью-Йорк хотын цагдаагийн газраас зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулсан гэх шалтгаанаар 500 доллараар торгожээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.