Албанид болж байгаа чөлөөт бөхийн олимпын бус жингүүдийн ДАШТ-ий эрэгтэй 79 кг-д манай О.Сүлдхүү барилдана.
Энэ жингийн хамгийн түрүүлэх магадлалтай бөхчүүд
Жордан Барроуз (АНУ) – олимпын аварга (2012), дэлхийн 6 удаагийн аварга (2022, 2021, 2017, 2015, 2013, 2011).
Магомед Магомаев (ОХУ) - U-23 дэлхийн хошой аварга (2023, 2021).
Автандил Кенчадзе (Гүрж) – ДАШТ-ий мөнгөн медальт (2018), Европын АШТ-ий медальт (2024, 2023, 2020, 2019), Европын наадмын хүрэл медальт (2019).
Мохаммад Ноходи (Иран) – ДАШТ-ий 3 медальтай (2023 - хүрэл, 2022, 2021 - мөнгө), Азийн аварга (2024).
Арсалан Будажапов (Киргиз) – ДАШТ-ий хүрэл медальт (2022), Азийн аварга (2020)
Ахсарбек Гулаев (Словак) – Европын аварга (2021)
Энэ жинг америк жин гэж мэргэжилтнүүд нэрлэдэг. 79 кг жингийн ДАШТ таван удаа болоход дөрөвт нь америк бөхчүүд Кайл Дейк (2018, 2019), Жордан Барроуз (2021, 2022) түрүүлж байсан. Өнгөрсөн жил Оросын Ахмед Усманов энэ жинд дэлхийн аварга болсон ч энэ удаад шигшээ багийн нөөц тамирчин Магомед Магомаев иржээ. Тэр залуучуудын дэлхийн аварга цолоо энд Албанид авч байсан. Энэхүү Магомаевтай манай бөх О.Сүлдхүү эхний тойрогт барилдах юм. Ялахад Армений Арман Авагян, Азербайжаны Орхан Абасов нарын давсантай учрах юм. Тэд доод хэсэгт байгаа.
Дээд хэсэгт алдарт Барроуз байна. Арав дахь ДАШТ-дээ зодоглож байгаа аварга энэ жил 36 настай. Өмнөх есөн дэлхийн аваргаас тэр 6 алт, 3 хүрэл медальтай харьж байсан. Одоо ганц түрүүлчихвэл дэлхийд 7 тэргүүлсэн домогт Александр Медведь (Беларусь), Валентин Йорданов (Болгар) хоёртой зэрэгцэх болно. Хэсгийг тэргүүлсэн Ираны Мохаммад Ноходи, Гүржийн Автандил Кенчадзе, Францын дагестан Зелимхан Хаджиев, Бахрейны дагестан Хидир Сайпудинов нар түүнд саад хийх гэж үзнэ. Энэ хэсэгт Румын, Унгарын багт бас Зураб Капраев, Мурад Курамагомедов гэсэн дагестан бөхчүүдтэй. Ер нь энэ жин нийт таван дагестантай жин. Хоёр хоногийн өмнө Тиранад U-23 дэлхийн аварга болсон Японы Кота Такахаши томчуудтай хэрхэн үзэлцэх бол анхаарал татна.
ДАШТ-ий 79 кг-д барилдах бөхчүүд
Магомед Магомаев (ОХУ), Николай Савенко (Беларусь), Оргес Лила (Албани), Чемс Фетайрия (Алжир), Арман Авагян (Армени), Орхан Абасов (Азербайжан), Хидир Сайпудинов (Бахрейн), Михаил Георгиев (Болгар), Адам Томсон (Канад), Нан Цао (Хятад), Зелимхан Хажиев (Франц), Автандил Кенчадзе (Гүрж), Лукас Кант (Герман), Мурад Курамагомедов (Унгар), Парвиндер Сингх (Энэтхэг), Мохаммад Ноходи (Иран), Рафаэль Матрулло (Итали), Кота Такахаши (Япон), Даулет Ергеш (Казахстан), Арсалан Будажапов (Киргиз), Аланс Амировс (Латви), Траян Капацина (Молдов), О.Сүлдхүү (Монгол), Ахмад Магомедов (Хойд Македон), Анджей Сокальский (Польш), Шейн Жонс (Пуэрто-Рико), Зураб Капраев (Румын), Ахсарбек Гулаев (Словак), Магомет Евлоев (Тажикистан), Ибрагим Япрак (Турк), Валентин Бабий (Украин), Жордан Барроуз (АНУ), Мирзо Хайитов (Узбекистан).
UWW чансаа
1. Мохаммад Ноходи (Иран) - 21000; 2. Автандил Кенчадзе (Гүрж) - 17900; 3. Ахмед Усманов (ОХУ) - 15000; Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) - 13000; 5. Франк Чамизо (Итали) - 11500; 6. Э.Бямбадорж (Монгол) - 11000; 7. Рамазан Сари (Турк) - 10000; 8. Геогиос Кугиомцидис (Грек) - 10000; 9. Чемс Фетайриа (Алжир) - 9640; 10. Хидир Сайпудинов (Бахрейн) - 9500.
79 кг-ын жингийн 5 жилийн ДАШТ-ий дүн
ДАШТ-2023. Белград. 1. Ахмед Усманов (ОХУ); 2. Владимир Гамкрелидзе (Гүрж); 3. Мохаммад Ноходи (Иран), Василий Михайлов (Украин); 5. Орхан Абасов (Азербайжан), Болат Сакаев (Казахстан); 7. Ахсарбек Гулаев (Словак); 8. Ахмад Магомедов (Хойд Македон); 9. Э.Бямбадорж (Монгол); 10. Михаил Георгиев (Болгар).
ДАШТ-2022. Белград. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Мохаммад Ноходи (Иран); 3. Арсалан Будажапов (Киргиз); 3. Василий Михайлов (Украин); 5. Али Умарпашаев (Болгар); 5. Бекзод Абдурахмонов (Узбекистан); 7. Юдаи Такахаши (Япон); 8. Георгиос Кугиомцидис (Грек); 9. А.Дөлгөөн (Монгол); 10. Арман Авагян (Армени).
ДАШТ-2021. Осло. 1. Жордан Барроуз (АНУ); 2. Мухаммад Ноходи (Иран); 3. Радик Валиев (ОХУ); 3. Ника Кенчадзе (Гүрж); 5. Арман Авагян (Армени); 5. Рюки Ёшида (Япон); 7. Георгиос Кугиомцидис (Грек); 8. Б.Бат-Эрдэнэ (Монгол); 9. Рамазан Сари (Турк); 10. Самюэль Жейкоб Бармиш (Канад).
ДАШТ-2019. Нур-Султан. 1. Кайл Дейк (АНУ); 2. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Таймураз Салказанов (Словак); 3. Гаджи Набиев (ОХУ); 5. Рашид Курбанов (Узбекистан); 5. Галымжан Уссербаев (Казахстан); 7. Григор Григорян (Армени); 8. Житендер (Энэтхэг); 9. Д.Гомбодорж (Монгол); 10. Омарасхаб Нажмудинов (Румын).
ДАШТ-2018. Будапешт. 1. Кайл Дейк (АНУ); 2. Жабраил Гасанов (Азербайжан); 3. Али Шабанов (Беларусь); 3. Ахмед Гажимагомедов (ОХУ); 5. Давид Хуцишвили (Гүрж); 5. Эзатолла Акбари (Иран); 7. П.Өнөрбат (Монгол); 8. Григор Григорян (Армени); 9. Адриан Рамос (Пуэрто-Рико); 10. Довлетмурад Оразгылыжев (Туркменистан)