UBLife Logo
Спорт

“BC.Game” баг ялагдаж, монголчууд шүүмжлэлд өртөв

“BC.Game” баг ялагдаж, монголчууд шүүмжлэлд өртөв

Цахим спортын “PGL Singapore Major” тэмцээн Сингапурт явагдаж байна. Тэмцээний эхний шатнаас өрсөлдсөн BC.Game (Gosh) баг энэ тэмцээнд 3 ялагдаад тэмцээнээс хасагдлаа. Тэд Liquid, Faze, Chinggis Warriors багуудыг ялж чадсангүй. Хамгийн сүүлд Монголын “Chinggis Warriors”-т 1-2 (11:13 Ancient, 13:6 Dust2, 10:13 Nuke) хожигдсон юм.

Тус багийн од Александр “S1mple” Костылев “Бид үнэхээр бүхнийг гайхуулсан байх. Маш харамсалтай байна. Нөөц бололцоо байгаа ч бид нээж чадахгүй байна. Намайг л шүүмжлээрэй. Манай багийнхан бүх чадлаараа хичээж байгаа” гэж хэлсэн нь бүхнийг илтгэнэ. Liquid, Faze багуудад бут ниргүүлээд тэмцээний хамгийн чансаа бага багуудын нэг  “Chinggis Warriors”-т ялагдлаа. Мэйжор тэмцээнд орохын тулд Азийн бүст шилжсэн тус баг шүүмжлэлийн бай болоод байна.

Александр “Nix” Левин “Надад тэд харамсалтай биш байна. Симпл ийм амьдралын хэв маягтайгаар дахиж амжилт гаргахгүй. Залуу байхад болох л юм. Харин нас ахиад ирэхээр юу ч чадахгүй болно. Энэ багийн гишүүд ч гэсэн. Бүгд их цалин аваад сууж байдаг нөхдүүд. Монголын багуудыг хар даа. Тэд дундаж, сулхан монгол тамирчдыг аваад амжилттай тоглоод байна. Харин “BC.Game” баг хамгийн үнэтэй монголчуудыг нь худалдаж аваад ямар ч үр дүн байхгүй”

Алексей “OverDrive” Бирюков “BC.Game ялагдсанд гайхах зүйлгүй. Тэд зүгээр л бааснууд. Ялах ямар ч хүсэлгүй. Magisk хэнд ч хэрэггүй. Хоёр монгол залуу сэтгэл зүйн хувьд асуудалтай, гэртээ суугаад л зүгээр мөнгө саагаад сууж байна. Яаж ялах вэ дээ”

Шинжээч Vsevolod "Pradiggg" Plotnikov “Мэйжорт орох эрхийг худалдаж авч чадсан ч тоглож сурсангүй тэд. Тэдний тоглолтыг тоглолт гэж хэлж ч чадахгүй нь, уучлаарай. BC.Game-ийн тоглолтыг үзсэн хүн цирк үзээд ч инээхгүй”

Симплийн хуучин дасгалжуулагч Луиз “peacemaker” Тадеу “BC.Game багийн бүрэлдэхүүн бол сонирхогчдын баг”

Тайлбарлагч Алекс “Hawka” Хокинс “Симпл “BC.Game” багт ирээд маш удлаа. Олон ч тоглогч ирээд, яваад байлаа, энэ багт. Ганцхан адилхан зүйл үлдсэн нь үр дүн гардаггүй. Костылев  мөнгөтэй, баян багт шилжсэн нь тэтгэвэртээ гарна гэсэн үг байна. Түүнд ямар ч хүсэл, эрч хүч, тэмүүлэл алга”

Александр “Kassad” Трифунович “Симпл бол хэт хөөрөгдсөн цалинтай, муу тоглогч. Чи хамгийн сүүлийн байрт орлоо. Ер нь бол та нар мэйжорт ирэх ч эрхгүй байсан”

Илья “Perfecto” Залуцкий “Яагаад би “BC.Game” багийн урилгаас татгалзсан бэ гэвэл энэ баг зүгээр л мөнгөний баг. Ямар ч амжилт гарахгүй гэдгийг мэдсэн. Би мөнгөний төлөө тогломооргүй байсан”

Блогчин Евгений Райз “BC.Game багийнхан анх удаа хамт тоглож байгаа юм шиг л байлаа. Ур чадвар тун ялгаатай байв. Хөлбөмбөгийн “Спартак” баг 49 дүгээр дунд сургуулийн 6-б ангитай тоглож байгаа мэт. Хүчтэй сайн тамирчин авах нэг хэрэг. Баг болгох бас нэгэн хэрэг”

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...