UBLife Logo
Спорт

Гүржийн 23 настай довтлогч Хвича Кварацхелияг арилжах үнэ 100 сая еврод хүрлээ | Пүрэв гарагийн хов жив

Гүржийн 23 настай довтлогч Хвича Кварацхелияг арилжах үнэ 100 сая еврод хүрлээ |  Пүрэв гарагийн хов жив

Та бүхэнд дэлхийн хөлбөмбөгийн эргэн тойронд өрнөж буй шинэ, сонирхолтой мэдээллийг багцлан хуваалцаж байна.

“Спортинг” клуб Рубен Аморимыг үүрэг ажлаас нь чөлөөлснийхөө төлбөрт 8.3 сая фунт стерлингийг авахаар тохиролцсон төдийгүй түүний туслах ажилтнуудын гэрээний алдагдалд 4 сая фунтийг нэхсэнээр Улаан чөтгөрүүдтэй эхлүүлсэн хэлэлцээр нь үл ялиг удаашрахад хүрлээ. Аморимын Манчестер хот руу буурь сэлгэх явц ирэх сард болох шигшээ багуудын цугларалтын дараагаар дуусах төлөвтэй байна.

Рубен Аморим “Манчестер Юнайтед”-ийн удирдлагуудтай хэтийн төлөвлөгөөгөө хэлэлцсэн. Энэ зуурт тэрбээр жигүүрийн тоглогч Антони, хагас хамгаалагч Каземиро, Кристиан Эриксен, хамгаалагч Виктор Линделоф нарыг өөрийнх нь арга барилд тохирохгүй гэдгийг сануулжээ.

“Барселона” клуб 25 настай Португали тоглогч Рафаэль Леаог "АС Милан”-аас олзлохоор сонирхож байна.

“Манчестер Сити” клуб 18 настай довтолгооны хагас хамгаалагч Клаудио Эчеверриг “Ривер Плейт” клубт үргэлжлүүлэн зээлэхээс татгалзлаа. Тэрбээр 2025 оны нэгдүгээр сараас эхлэн Пеп Гуардиолагийн мэдэлд шилжинэ.

“Рома” клубийн зүгээс одоогийн дасгалжуулагч Иван Юрич нь “Торино”-той хийх дараагийн тоглолтодоо бүтэлгүйтвэл өөр удирдагч хайж эхэлнэ гэв.

Эрик тен Хаг Улаан чөтгөрүүдийг дасгалжуулж байхдаа 33 настай Данни Уэлбекийг “Брайтон”-оос буцааж авчирах төлөвлөгөөтэй байжээ.

“Вест Хэм” клуб “Аталанта”-д данстай 27 настай довтлогч Адемола Лоукманыг сонирхож байгаа ч, тэдний зорилго “Парис Сент-Жермен”-ий өмнө хүчин мөхөстөх эрсдэлтэйг сануулья.

“Реал Мадрид” Английн шигшээ баг болон “Ливерпүүл”-ийн хамгаалагч Трент Александер-Арнолдыг эгнээндээ нэгтгэж хүчрэхгүй бол “Тоттенхэм”-ийн Испани хамгаалагч, өдгөө 25 настай Педро Поррог сонгоно гэлээ.

Саудын Арабын Про лигийн клубууд “Реал Мадрид”-ын 24 настай довтлогч Винисиус Жуниорын араас хөөцөлдөж байна. Бразил тоглогчийн хувьд, БаллонДор шагналыг авч чадаагүй тул Европын хөлбөмбөгөөс явахад бэлэн байгаа гэж итгэж байгаа бололтой, тэд.

Германы 35 настай довтлогч Томас Мюллер бүхий л замналынхаа туршид үнэнчээр хүчин зүтгэсэн “Байерн Мюнхен” багийг орхисныхоо дараа Америкийн Мажор лигт тоглохоор зэхэж байна.

“Наполи” клубийн зүгээс 23 настай Гүрж довтлогч Хвича Кварацхелиялд 100 сая еврогоор арилжах нөхцөлтэй шинэ гэрээг танилцуулжээ.

Омар Мармуш Германы цомын тэмцээнд “Боруссиа Мёнхенгладбах”-ын хаалганд хожлын гоол оруулахдаа халлоуэний масктайгаар баяраа тэмдэглэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.