UBLife Logo
Нийгэм

Уул уурхайн салбарын бүтээмжийг гутлын инновациар нэмэгдүүлэх нь

Уул уурхайн салбарын бүтээмжийг гутлын инновациар нэмэгдүүлэх нь

Гутал багадсан, томдсон аль эсвэл холгосон, хөлд тухгүй өдөр Та ажилдаа хэр төвлөрдөг вэ, ажлын бүтээмж нь хэр байдаг вэ бодож үзсэн үү? Надад лав тухгүй, хурдхан ажлаа тараад гэртээ яаж харих тухай л боддог. Тиймээс аль болох хөлд эвтэйхэн гутал сонгохыг илүүд үздэг ч сонголт бүр мэргэн байдаггүй хэвээр. Юу гэхээр энд гутлын тухай ярих гэж байна. Тэр дундаа олон цагаар, ачаалалтай ажилладаг уул уурхайн ажилтны ажлын бүтээмжид гутал яаж нөлөөлдөг талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

"MinePro 2024" олон улсын уул уурхайн арга хэмжээ энэ сарын эхээр болж өнгөрснийг санаж байгаа. Тэгвэл тус арга хэмжээнд уул уурхайн салбарынхнаас гадна олон байгууллага оролцсоны нэг нь “ОЙ Партнерс” ХХК-ын танилцуулсан ажлын гутал сонирхол татав. Өмнө нь тус арга хэмжээнд уул уурхайгаа тойрсон асуудлыг түлхүү ярьдаг байснаас биш уурхайд ажилладаг хүний хөлөнд бүр гутланд асуудал дэвшүүлж анх удаа илтгэл тавьсан нь тэр байв.

Тус байгууллага уул уурхайн 2000 ажилтанд гуталнаас үүдэлтэй ямар шинж тэмдэг байгаа талаарх судалгаа явуулсан байна. Тэгэхдээ TrexLAB буюу Зөвхөн тухайн хүний хөлд зориулсан нумтай улавч хэвлэх AI төхөөрөмжийг ашиглажээ. АI алгоритмын дагуу дүн шинжилгээ хийсэн онош нь буруу гишгэлтээс болж үүссэн биеийн тулгуур эрхтний гажилтуудыг нарийн гаргадаг орчин үеийн төхөөрөмж юм. Тус төхөөрөмжөөр хүн бүрийг оношилж хөлөнд нь таарсан нумтай улавч хэвэлж ажлын гутлын хамт борлуулдаг үйлчилгээгээ уул уурхай, барилга зэрэг ААН-үүдэд санал болгодог аж.

Судалгаагаар уул уурхайн 2000 ажилтны 70 хувь нь хөлийн бага нумтай эсвэл нумгүй байсан байна. Мөн 20 хувь нь өвдөгний ямар нэг асуудалтай, 65 хувь нь мөрний гажуудалтай, 60 хувь нь өргөн хөлтэй (Энэ нь өргөн молдтой гутал өмссөнөөс үүсдэг), аарцаг мөр, нуруу, хүзүү зэрэг хүний биед сөрөг нөлөөтэй байсан байна. Нийт судалгаанд хамрагсадын дийлэнх нь гутлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг маш бага мэдэж байж. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд олон улсын стандартад бүрэн нийцсэн "TREX PRO" уул уурхай, барилга, автозам, хөдөө аж ахуй гэх мэт хүнд, хөнгөн үйлдвэрлэлд өмсөх тусгай зориулалтын “АЖЛЫН ГУТАЛ”-ыг зах зээлд нэвтрүүлсэн байна.

Өөрийн хөлөнд таарсан зөв нумтай гутал өмссөнөөр дээрх эрүүл мэндийн асуудлуудаас урьдчилан сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх, аюулгүй, эрүүл, хөлд тав тухтай гутал өмсөж ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой талаар илтгэсэн юм.

"TREX PRO" ажлын гутал нь гэмтлээс урьдчилан сэргийлнэ

• Хүн бүрийн хөлийн бүтэц өөр учраас тухайн хүнд зориулсан улавч үйлдвэрлэнэ.

• Customized улавч нь биеийн тэнцвэрт байдлыг нэмэгдүүлж хөлөнд ирэх ачааллыг тэнцвэржүүлнэ.

• Нэмэлт ачааллаас үүдэн бий болсон булчингийн чангарал, холбоос эдийн гэмтлийг бууруулна.

Тав тухтай байдлыг бий болгоно

• Cushion материалаар хийгдсэн улавч түүний доор байрлах Shock Absorber материалууд нь ажлын гутал өмсөөгүй мэдрэмж төрүүлнэ.

• Нум дэмжигчтэй улавч өвдгөнд ирэх ачааллыг 12% бууруулна.

• Өсгийнд ирэх ачаалал хуруу хэсэгрүү жигд шилжиж нуруунд ирэх ачаалал болон өвдөлтийг бууруулна.

Баланс болон Тэнцвэртэй байдлыг дэмжинэ

• Уланд ирэх хүч жигд тархсанаар хүний биеийн тэнцвэрт байдал нэмэгдэнэ.

• Хөлийн зохист налуу байдлыг (Pronation) нэмэгдүүлж гэмтлийн эрсдэлээс сэргийлнэ .

• Хүний биеийн зарцуулах энергийг багасгаж балансыг тэнцвэржүүлэхэд тусална.

Mining Economy- Үр Бүтээмжийг нэмэгдүүлнэ

• Гэмтлээс урьдчилан хамгаалж, үүсэж болох ажлын байрны сул зогсолтыг бууруулна.

• Ажлын байранд өнгөрөөх цаг хугацааг илүү тухтай болгох замаар ажилд зарцуулах энергийг нэмэгдүүлнэ.

• Ажилчдын аюулгүй байдлыг хангахаас гадна хөлийн эрүүл мэндийг дэмжин үр дүнд нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.