Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн талбайд 11-р сарын 1-ний өдөр гурван тоглолт явагдах билээ.
Энэ өдрийн салхийг хагалж, “Апес” болон “ТЛЖ” багууд өрсөлдлөө. Тоглолтын эхний хагаст “Апес” илүүрхсэн ч, “ТЛЖ”-гийн тоглолт сүүлийн хагаст тэсэрч өрсөлдөгчдөө 88:80 харьцаатайгаар буулгаж авав. “ТЛЖ” баг энэ улиралд 7 тоглож дөрөв дэхээ хожсон нь энэ.
Харин энэ тоглолтыг санаандаа багтаагаад байсан “Апес”-ийн хувьд улирлын хоёр дахь ялагдлаа хүлээв.
Сонирхуулахад, өнөөдөр 18:10 цагаас Бишрэлт Метал болон Дархан Юнайтед багууд өрсөлдөнө. Харин баасан гарагийн онцлох тоглолт 20:40 цагаас эхлэх Налайх Бизон болон Хасын Хүлэгүүд багуудын хооронд өрнөх нь гарцаагүй. Энэхүү тоглолтын үеэр “Налайх Бизон” багийн гол тоглогч Т.Санчир 2024-25 оны улирлын эхний тоглолтодоо оролцоно.
Хүлэгүүд одоогоор Дээд лигт дөрөв тоглож бүгдэд нь хожоод байгаа бол Бизон долоо тоглож, гурав хожоод байна.