Өнөөдөр Баасан гараг гэдгийг эрчүүддээ сануулж байгаадаа баяртай байна. Үргэлжлүүлээд Их хааны мэндэлсэн өдөр болно гэдгийг бүү мартаарай. Өнөөдрийн зурхайг танилцуулахаас өмнө Ихрийн эрчүүд загас мэт ууж, харин хумхууд амсаад хэрэггүй гэж гарсныг урьдчилаад хэлье.
Матар
Та хэчнээн ажил төрөлч, тохитой хүн байсан ч Баасан гараг гэдэг нь ажлаасаа амрах өдөр гэсэн утгатай юм шүү. Хүйтэн шар айраг, дулаахан хамт олон энэ үдшийг сайхан өнгөрүүлэхэд танд туслах болно. Гол нь хэмжээгээ мэдээрэй. Яагаад гэвэл маргааш нь бүхэл өдөр шартаж хэвтэх нь таны хувьд хэт тансаглал болно шүү.
Хумх
Муу мэдээтэй андууд аа! Од гарагийн хөдөлгөөн, байрлал таныг согтууруулах ундаа барьж болохгүй гэж зааж байна. Өнөөдрийн үдшийг та чимээгүй орчинд, аяга цай ууж өнгөрөөх хэрэгтэй. Архи уувал эхний хундагаас л гуниглаад, уйлаад эхлэх магадлалтай. Танд элдэв адал явдал хэрэггүй биз дээ. Гэрийнхэнтэйгээ хамт сууж, эсвэл ганцаараа кино үзээд суугаарай.
Загас
Таны хувьд Баасан ахын үдэш нь шинэ юмтай, тэр дундаа шинэ согтууруулах ундаатай танилцахад таатай өдөр. Шар айраг л уудаг байсан бол илүү хатуу зүйл туршиж, эсвэл огт өөр этгээд юм амсаарай. Хамгийн чухал нь эвгүй байдалд орохоосоо өмнө зогсох хэрэгтэй.
Хонь
Өнөөдөр та бүхний анхаарлын төвд байж, Баасан гараг бол таны гялалзах боломж. Сайн чанарын коньяк сонгоод таашаал хүртэн суух ёстой үдэш. Энэ ундаа таны харизмийг тодотгож, анд нөхдийн яриа илүү сонирхолтой, гүн болох болно. Харин хүний яриаг өөлөөд байж болохгүй шүү.
Үхэр
Өнөөдөр хүн болгонтой найрсаг байх өдөр. Сэтгэлээ нээн ярилцахад гэрийн нөхцөл илүү дээр. Андуудаа гэртээ уриад үзэж яагаад болохгүй гэж. Магадгүй тэдний найзуудтай та илүү дотно танилцах болно.
Ихэр
Өнөөдөр та сайхан амарч чадна. Шүүлтүүргүй шар айраг танд өнөөдөр яг зохино. Бага зэрэг даруулгатай, тэгээд спорт, загасчлал, амралтын төлөвлөгөө яриад суух юм. Гол нь сэтгэлээ хуваалцах тул ярьсан зүйлүүдээ заавал биелүүлэх гэж яараад хэрэггүй.
Мэлхий
Гэртээ суух дуртай ч байсан өнөөдөр та гадагш гарах ёстой. Баасан ахын үдэш та сонгодог юм буюу архи захиалсан нь дээр. Хөгжилтэй, шуугиантай хамт олон, ойр дотныхонтойгоо сэтгэлээ уудлан ярихад ч архи л тохирно. Харин хэмжээгээ мэдээрэй. Үгүй бол хошин ярианы сэдэв болно шүү.
Арслан
Өнөөдөр таны сэтгэл санаа яг л дайнд явах гэж байгаа баатар шиг эрс шийдэмгий, дайчин байх болно. Маш хатуу, эгэл жирийн уух юм шаардлагатай. Магадгүй самогон ч байж болох. Найзуудтайгаа хэдэн хундага татахад үдэш өнгө өнгөөр солонгорон, ярианы сэдэв дэлхийн хэмжээнд хүрээд ирэх нь гайхалтай. Ямар ч сэдвээр ярилцсан танд мэдэхгүй зүйл гэж үгүй. Маргааш хэт шартахаас сэрэмжлээрэй.
Охин
Өнөөдөр гол нь тэнцвэрээ олох. Найзуудтайгаа хэдэн хундага татах нь одоогийн танд яг хэрэгтэй зүйл. Илүү тансаглалгүй, хөнгөхөн уухад тохирно. Даруулгаа сайн бэлтгэсэн байхад өнөөдрийн үдэш танд сайхан дурсамж болон үлдэх учиртай.
Жинлүүр
Өнөөдөр таныг адал явдалд оролгүй шиг амраарай гэж зөвлөж байна. Хар шар айраг танд тохирох ганц ундаа. Найзуудтайгаа ууж байгаад эртхэн харьж амраарай. Халуурч, тэнэх нь өнөөдрийн танд хор болно.
Хилэнц
Өнөөдөр үдэш та их бодлогошронгуй байх нь. Сайн виски, эсвэл коньяк уу. Гэхдээ ганцаараа уусан нь дээр гэж од эрхэс зөвлөж байна. Өнгөрснөө дурсаж, ирээдүйгээ зөгнөөд бодоод л бай.
Нум
Өдрийг тайван, тухтай өнгөрүүлээрэй. Өөрөөр хэлбэл хатуу юм уулгүй, хөнгөхөн ундаа хүртээрэй. Ингэснээр бодол санаагаа цэгцэлж, амарч чадна. Андууд чинь караокэ явж, үүр цайтал дуулж л байг. Харин та гэртээ хариад унтвал өлзийтэй.