Мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна Асашёорюү өнөөдөр твиттер хуудсаа шинэчлэснийг Японы хэвлэл мэдээлэл андсангүй. Тэд Асашёорюү сагсан бөмбөгийн лигийн багийн эзэн болох нь хэмээн бичиж эхэллээ.
Никкан Спортс
Ёкозүна асан Асашёорюү Х хуудсандаа “Монголын сагсан бөмбөгийн лигийн багт тоглох хүсэлтэй япон тамирчдыг бүртгэж байна” гэж японоор бичлээ. Мөн цаашдынхаа талаар “Ирэх жилээс сагсан бөмбөгийн багтай болох бодолтой байна. Үнэн сэтгэлээсээ бодож байна” гэж үргэлжлүүлжээ.
“Багадаа сагс их тоглодог байлаа” гээд 3 онооны шидэлт гүйцэтгэж байгаа бичлэг нь олон хүний анхаарлыг татаад байна.
Монголын шигшээ баг FIBA чансаагаар дэлхийд 108-д жагсдаг бол Япон 21 дүгээр байр. Хакүхо, Какүрюү гэсэн аваргууд ч Монголд байхдаа сагсан бөмбөг тун сайн тоглодог байсан гэдэг билээ.