Урин дулаан цаг нэгэнт холдон одсоныг мэдэрч, дэргэдэх хүнээсээ халуун дулааныг хүсэн тэмүүлж, улам бүр өөрлүүгээ өнгийдөг энэ үеийг илэрхийлэх хэд хэдэн киног танд санал болгож байна. Гол нь “Яагаад энэ кинонууд гэж?“ хэмээн бүү асуу. Зүгээр л үз… Тэгээд л болоо.
1. Dead Poets Society (1989)
Намар бол яруу найрагчдын улирал. Намар бол хэт ихийг мэдрэгч, бодож тунгаагч бас зүрх сэтгэлээ сайн дураар шархлуулагчдын улирал. Тиймдээ ч энэ кино яг л намрын саруудыг мэдрүүлнэ.
2. A Ghost Story (2017)
Үхлийн дараа бид хайртай хүмүүсээ харахаар эргэн нэг ирдэг болов уу? Гэхдээ зүгээр л нэг буцчихдаг болов уу эсвэл гуниг бас ганцаардал дундах тэр мэдрэмж дундаа хэнд ч үл мэдэгдэм амьдарсаар байдаг болов уу?
3. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Хэн нэгнийг алдахаас, тавьж явуулахаас айх айдас бид бүгдийн дотор оршдог. Бүх зүйл түүнтэй байсан цаг мөчөөс үллдсэн дурсамжуудаар л дүүрч, одоогоо мэдрэхгүй амьдрах нь яг л арваннэгдүгээр сарын зэврүүн өдрүүд шиг биш гэж үү?
4. Little Women (2019)
Зүгээр л номыг нь их уншдаг байсан болохоор нэмчихлээ. Бас л гуниг шүү дээ.
5. The Secret Garden (1993)
Өнчирч үлдсэн охин, нууцлаг орд харш, ганцаардал бас нууцыг бага багаар нээн илрүүлэх хүсэл… Яг л арваннэгдүгээр сарын мэдрэмжүүд биш гэж үү?
6. On the Beach at Night Alone (2017)
Хэрэв хүндхэн үйл явдлын араас хэн нэгэн амьдрал болоод хайр, мэдрэмжүүдийнхээ утга учрыг эргэцүүлэн далайн эргээр явах ямар байдгийг мэдэрч, өөрөө ч тэр мэдрэмжиндээ хань хийхийг хүсвэл энэ киног сонирхоорой.
7. Let the Right One In (2008)
Аймшиг бас романс бол бидний энэ үед хүсдэг хослол гэж хэлж болно. Өвөрмөц, үзэсгэлэнтэй охинд дурласан хүү яг үнэн хэрэгтээ хэнд дурласнаа үл мэднэ…
8. Manchester by the Sea (2016)
Тоглоом ч үгүй… та нар бүгдээрээ л уйлахыг хүсэж байгаа биз дээ? Тийм бол энэ киног заавал үзээрэй.
9. November (2017)
Үлгэр домгийн шинжтэй нууцлаг бараан аймшгийн кино, цас мөс, өвлийн улирал, муу ёр агаад хайр хүсэх мэдрэмжүүд… За өөр юу ч гэмээр юм бэ дээ.
10. The Village (2004)
Нууцлаг, аймшгийн ч юм шиг, гэхдээ романс. Гол нь энэ киноны мэдрүүлж буй тэр нууцлаг хайрын мэдрэмж хамгийн гоё.
11. The Road
Дэлхийн сүйрэл, үгүйрэл, амьд үлдэхийн төлөөх тэмцэл бол бас л энэ цаг үед тохирох, дүйх мэдрэмж гэж хэлж болно. Энэхүү бүтээлийг санал болгож байна.