UBLife Logo
Кино

“Еврейн ангуучин” Ганс Ланда 70 нас хүрлээ

“Еврейн ангуучин” Ганс Ланда 70 нас хүрлээ

Австрийн жүжигчин Кристоф Вальц театрын гэр бүлд төрсөн нэгэн. Эцэг эх нь зураглаач байсан бол өвөө, эмээ нь жүжигчин байжээ.

Water for elephants, 2011

Гэр бүлийн замаа даган жүжигчний замд орсон Вальц алдарт гарахын тулд 50 жил хүлээсэн юм. Вена хотын их сургуулийн жүжигчний анги төгссөн тэрээр бүтэн 30 жил жижиг дүрд тоглосоор байлаа.

Carnage, 2011

Харин 2009 онд  Квентин Тарантиногийн “Inglourious Basterds” кинонд СС-ийн штандартенфюрер хорон санаат Ганс Ландагийн дүрийг хэт чадмаг бүтээсэн тул “Оскар”, BAFTA, “Алтан бөмбөрцөг” шагналууд хүртэж, алдар хүндийн оргилд гэнэт гараад ирлээ.

Django Unchained, 2012

Гурван жилийн дараа мөн л Тарантиногийн “Django Unchained” кинонд тоглож, сайн жүжигчин гэдгээ баталсан. Зальтай, хорон санаатай ч хүний сэтгэлийг татсан сөрөг талын баатрын дүрийг тэр гарамгай бүтээдэг.

The Zero Theorem, 2013

Вальц алдарт Роман Полански, Терри Гиллиам, Тим Бертон, Люк Бессон, Гильермо дель Торо нартай хамтран ажиллаж, Жеймс Бондод дүрээ мөнхөлж, кино найруулаад амжсан.

Big Eyes, 2014

2014 онд Вальц Холливудын Алдрын гудамжинд нэрээ мөнхөлсөн.

Spectre, 2015

Өнөөдөр тэр 70 нас хүрч байна.

 

Georgetown, 2019
Dracula: A Love Tale, 2025
Frankenstein, 2025
2010 он
2025 он

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...