UBLife Logo
Технологи

Монголд Ухаалаг технологийн дэлгүүр нэгээр нэмэгдлээ

Монголд Ухаалаг технологийн дэлгүүр нэгээр нэмэгдлээ

Та цахилгаан барааны дэлгүүр орж байсан л биз дээ? Нөгөө л байдаг нүсэр цахилгаан бараанууд, урт унжсан утаснууд ... Яг л ийм зүйлийг төсөөлөн Dreame дэлгүүрийн нээлтийг зорив. Тэдний илгээсэн урилган дээр ганцхан эх мөн QR байх ба тухайн QR-г уншуулахад бүх мэдээлэл багтсан байлаа. Урилганаасаа эхлэн сонирхол татсан тул битүүхэндээ догдлолтой байв.

Нээлтийн үйл ажиллагааг Шангрила зочид буудлын хүлээн авалтын зааланд хийсэн ба тайз засалтыг ажваас яг л айлын том өрөө мэт тав тухтай орчин бүрдүүлсэн байлаа.

Мөн сонирхолтой зочдоор хүрээлүүлсэн тухайн үйл ажиллагаа дээр Хос мастер салоны мастер үсчин Хосоо Dreame сэнсээр бүсгүйчүүддээ цаг заваа хэмнэж хэрхэн салоны үйлчилгээг өөрсдөө бүтээж болох үзүүлбэр үзүүлж байна сонирхолтой. Ухаалаг хэрэгсэл хэрхэн хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж болох талаар байгууллагын үйлчилгээ хариуцсан захирал Дэлгэрцэцэгийн сонирхолтой илтгэлийг ч сонслоо.

Цаашлаад зочдын талархлыг хүлээсэн онцлох үйл явдал болсон нь Dreame брэндийн ухаалаг бүтээгдэхүүнийг дуудлага худалдаанд оруулж байна.

Түүнээс бий болсон орлогыг тэд Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөөх ажилд буюу Хүүхдүүдэд чиглэн “Ид шидийн орон” төсөлд хандивласан нь таатай байлаа.

Дуудлага худалдааны хамгийн өндөр үнийг дуучин А.Хаянхярваа дуудаж авсан ба тэрбээр БИ хүүхдийн төлөө гэхээр нь тэсэлгүй оролцмоор байлаа гэсэн...

Тэнхимийн үйл ажиллагаа дуусаж сүр жавхлантай нээлтээ хийх дэлгүүрийг бодитоор үзэхээр яарсан зочид Шангрила моллын 3 давхрыг зорьсон ба зочид ирмэгц тууз хайчлах ёслол үргэлжилж тус дэлгүүр ёслол төгөлдөр үүдээ нээв. Дэлгүүрт ормогц л сонирхолтой интерьер шийдэлтэй орчин үеийн ухаалаг дэлгүүр угтаж авсан ба хаашаа ч харсан хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүнүүд тойрох нь яг л ‘i Robot’ кино дотор байгаа мэт...

Dreame бүтээгдэхүүн бусдаас яалтчгүй өөр санагдав. Түний өнгө дизайн, хийц хүчин чадал ердийн байдаг цахилгаан бараа биш арай л өөр... Dreame хэрэглэгчид аль хэдийн нээлтийн урамшууллын мэдээллийг авчээ.

Хүүгүй урьдчилгаагүй нөхцөлөөр зээлээр авахаар жагсах, дэлгүүрт үнэхээр гишгэх зайгүй үйлчлүүлэгчид дараалал үүсгэсэн нь бүтээгдэхүүн хэдийн хэрэглэгчдийн эрэлтэд хүлээн зөвшөөрсөнийг харуулав.

Dreame брэндийн ухаалаг дэлгүүрийг Монголд нээж чадсан Smartstore-ийн хамт олонд баяр хүргэе.

Албан ёсны дэлгүүр:

Шангрила мол, 3-р давхар

Улаанбаатар хот

Албан ёсны вэбсайт: Smarstore.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Гар утас биднийг “ЧАГНАДАГ” юм биш биз?

Тэр ч бүү хэл Их Британийн Засгийн газрын харилцаа холбооны төв ухаалаг утсанд эзнийх нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрдэг гэдгээ аль 2015 онд хүлээн зөвшөөрсөн билээ. Нэн ялангуяа Siri зэрэг ухаалаг хариулагчтай гар утас бидний гаргасан авиа бүрийг сонсдог гээд бод доо. Siri-гээр дамжсан яриа, мэдээлэлд гуравдагч этгээд бүхий тагнуулч нар аль хэдийн нэвтэрч орсон хэмээн Америкийн экс тагнуулч Эдвард Сноуден баталсан.

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Яагаад ихэнх баячууд цогцсоо хөлдөөх аргыг сонгож байна вэ?

Мэдээжийн хэрэг цогцсыг ийнхүү урт хугацаанд хадгалах нь маш өндөр өртөгтэй. Мөн тэдэнд биеийн хэсэгчилсэн хөлдөөлтийн үнийн санал байдаг бөгөөд хэрвээ та бүтэн биеэ хөлдөөхийг хүсвэл 200,000 евро хүртэл ба харин зөвхөн тархиа хөлдөөхийг хүсвэл 75,000 евро гэнэ.