UBLife Logo
Амьдралын дүрэм

25 нас хүрсэн Евгения Медведевагийн халуухан зургууд

25 нас хүрсэн Евгения Медведевагийн халуухан зургууд

Дэлхийн хошой аварга, олимпын мөнгөн медальт Евгения Медведева өнөөдөр 25 нас хүрлээ. Одоо тэр тэмцээн уралдаанд оролцохоо больсон. Гэхдээ шоу, үзүүлэх тоглолтод оролцож, хүүхэд багачуудад хичээл заахыг хүсдэг. Учир нь уран гулгалт бол түүний хайр, амьдрал нь юм.

Евгения Медведевагийн амьдралын дүрмээс

“Багадаа би хулиган байсан. Эрхэлж, хашхирч, дураараа аашилдаг байлаа. Гэхдээ “боль” гэхэд тэр дор нь больдог байсан”

“Миний хүүхэд нас 12-тойд дууссан. Тамирчин хүн эрт том болдог. Итгэж байсан хүн чинь таныг хуурахад хүүхэд нас дуусдаг юм”

“Надад сургуулийн анд найз гэж байхгүй. Би үргэлж бэлтгэл, тэмцээн дээр байдаг тул багш нар над дээр ирж, шалгалт авдаг байсан. Би сайн сурдаг байсан. Тэнэг хүн хэзээ ч спортоор амжилт гаргаж чадахгүй”

“Би хөгжимд дуртай. Гулгахаасаа өмнө чихэвч зүүгээд хэдэн цаг хөгжим сонсоно. К-Поп хөгжимд дуртай, EXO хамтлагийг шүтэн биширдэг”

“Ээж минь уран гулгалтын тамирчин байсан хүн. Ээж хааяа зөвлөгөө өгдөг. Зөвлөгөөг нь дагах эсэхээ дасгалжуулагч бид хоёр ярилцаад шийддэг”

“Шүүмжлэл, муулах хоёр өөр зүйл. Муулан гутаасан зүйлийг би тоодоггүй. Харин шүүмжлэлийг хүлээн авдаг”

“Сайхан амрахад надад чив чимээгүй орчин л хэрэгтэй. Хэвтээд гар утсаа оролдоно”

“Миний шүтээн бол Одри Хепберн. Түүний дүр төрх, үг яриа, биеэ авч яваа байдал их таалагддаг. “Тиффани дахь өглөөний зоог” киног нь үзэх дуртай”

“Эрч хүчтэй байх гол зүйл минь нойр. Хоол хүнс бол хоёрдугаар зэргийн асуудал. Би хэдэн цагт унтах, сэрэхээ хянадаг болохоос хоолны дэглэм барьдаггүй”

“Дөнгөж л 25 нас хүрлээ. Өөрийн стилиэ хайсаар л байна, байдаг л зүйл”

“Баян тансаг гэрт өссөн гэж хэлж чадахгүй. Би багаасаа мөнгө хуримтлуулж, юунд үрэхээ бодож сурсан”

“Би өөрөө хүсээд тэмцээнд орохоо болсон юм биш. Миний нуруу тэр чигээрээ асуудал. Ингээд л мэргэжлийн спортоос холдохоор шийдсэн”

“Тэмцээн уралдаанаа санадаг, өрсөлдмөөр бодогддог. Гэхдээ нөгөө талаас тэмцээнгүй болохоор амьдрал их сайхан тайван”

“Хамгийн хэцүү нь өглөө эрт босох. Би өглөө хийх ёстой ажлуудад дургүй”

“Би Орос оронд төрсөн, өссөн. Энэ орон надад байгаа бүхнийг минь өгсөн. Гэхдээ би армян гаралтай хүн”

“Ямар ч зовлонг даван туулж болно. Хамаг юмаа хаямаар санагдах үе бшгдэд байдаг. Тийм үед амьдралаа хараад “ойр дотныхон минь эрүүл энх байна, чамд унтах газар, идэх хоол байна” гэж бодох хэрэгтэй”

“Би одоохондоо дасгалжуулагч болох бодолгүй. Гэхдээ туршлагаа хуваалцахыг хүсдэг”

“Миний амьдралын эхний 20 жил маш завгүй, хөдөлгөөнтэй байсан болохоор одоо буйдан, телевизор, амттай хоол”

Блиц асуулт

•    Таныг өөртөө итгэлтэй болгодог нэг зүйл гэвэл?

    Хар нүдний будаг.

•    Өндөр өсгийт үү, намхан гутал уу?

    Пүүз.

•    Одоо хаана очихыг хүсэж байна вэ?

    Бүх юмнаас хол газар. Жишээ нь, Ирланд.

•    Бэлтгэл сургууль, тэмцээний алийг нь сонгох вэ?

    Тэмцээн.

•    Медалиа хаана хадгалдаг вэ?

    Хананд өлгөөтэй байдаг.

•    Болзоо, тэмцээний алиных нь өмнө сандарч догдолдог вэ?

    Болзооны өмнө. Тэмцээний өмнө би огт сандардаггүй.

•    Хэрэв чи уран гулгалтын тамирчин биш байсан бол?

    Өнгөрсөн олимпоор би керлинг гэдэг спортод дуртай болсон.

•    30-40 насандаа хэнтэй адилхан байхыг хүсч байна?

    Анжелина Жоли шиг эмэгтэй байхыг хүсдэг.

•    Гоо сайхны хагалгааны эрх бэлэглэвэл ямар хагалгааг сонгох вэ?

    Хамар.

•    Ямар хувцастай бэлтгэл хийдэг вэ?

    Хар. Яагаад гэвэл мөс цагаан шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.128.170
Зөндөө л хүч хөдөлмөр байгаа байх даа мундаг юм аа