UBLife Logo
Нийгэм

Энэ өдөр түүхэнд: Соён гэгээрүүлэгч Б.Ринчен гуай мэндэлжээ

Энэ өдөр түүхэнд: Соён гэгээрүүлэгч Б.Ринчен гуай мэндэлжээ

XX зууны Монголын сэхээтэн, соён гэгээрүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлаач Еншөөбү Бямбын Ринчен 1905 оны 11 дүгээр сарын 21-нд Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бул Сарай хэмээх нутагт мэндэлжээ. Ингээд агуу эрдэмтний нэгэн шүлгийг толилуулья.

"Буян"

Хананд өлгөсөн сур өнгөгүй байвч буян.

Халцарч элэгдсэн авдар хойморт байхдаа буян.

Халуун хошуут мал цөөхөн байсан ч буян.

Хатуу үнэн үг чихэнд тусах буян

Таван ханхтай гэр минь хуучин байсан ч буян.

Тал дүүрэн аргал галд өргөхөд буян.

Тансаг биш ч тааваар амьдрах буян.

Танихгүй хүн байсан ч мэндэлж явахад буян.

Эсгийгээр хийсэн үнэг нялхасыг домнох нь буян.

Ээжийн чанасан цай тагш дүүргэх нь буян.

Эдгүй байвч сэтгэлийн цагаан буян.

Эмтэрч зовсонч шантрахгүй байх буян.

Монгол нутагт хүн болж төрөх нь буян.

Мөнх Тэнгэртээ өргөл цацраах нь буян

Морин хуур хойморт дээдлэх нь буян.

Монгол дээлээ өмсөж гангарч явах нь буян

Ноос самнаж эсгий урлах нь буян

Ном уншиж ухаан тэлэх нь буян.

Настнаас үг сонсох нь буян

Нартад амьд явах нь буян.

Адуу янцгааж хийморь сэргээх нь буян Ааруул идээгээ голохгүй идэх нь буян.

Аав ээжтэйгээ бүтэн байх нь буян.

Арьс сураа элдэж эдлэх нь буян.

Амны бэлгэгтэй Монгол хүн буян.

Алдар нэрээ хугалахгүй байх нь буян

Хөрстөд хүн байх буян

Хөх тэнгэрийн ивээлд Монгол ахуй буян.

ЭДГЭЭР ЁСОО БҮҮ МАРТ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.