Голден ретривер төрлийн найз залуу нь маш энхрий, чамайг маш сайн дэмждэг, сэтгэл хөдлөл дүүрэн нэгэн гэж хэлж болно. Эмэгтэйчүүд найз залуугийнхаа зан чанарыг Голден ретривер нохойтой харьцуулж эхэлснээр энэхүү нэр томьёо ТикТок дээр алдаршсан юм. Тэд хайраар дүүрэн, эелдэг хүмүүс бөгөөд ихэнхдээ "хамгийн тохиромжтой" хамтрагч гэж тооцогддог.
1. Чамайг маш сайн дэмжинэ
Бүхий л талаар тань дэмжиж, урам өгдөг нэгэн. Хамгийн хүнд хэцүү мөчүүдэд ямагт дэргэд байж, санаа зовж, сандарсан үед тайтгаруулж, индэр дээр гарахад чинь хамгийн урд зогсоод, хамгийн чангаар алга ташиж байх нэгэн.
2. Үнэхээр үнэнч
Тэр бусад хүмүүстэй эелдэг харилцах ч хэзээ ч чамтай байдаг шигээ байхгүй. Тэр зөвхөн чамайг л нүдэндээ харж, хамгийн сайхан нь хэмээн төсөөлдөг. Даашинз өмсөж, өөрийгөө гоёсон хэдэн зуун охин байлаа ч тэр чамайг хайж, бас харсан даруйдаа нүд нь сэргэнэ.
3. Тэд үнэхээр эрх бас зөөлөн
Хамт байхдаа танд эрхэлж, тэвэрч бас зөндөө их үнсэнэ. Ноолж, илж таалах дуртай бөгөөд хамтдаа ямар нэг зүйл хийхдээ үргэлж жаргалтай, эрч хүчтэй байдаг.
4. Чамтай цагийг өнгөрүүлэх нь хамгийн сайхан байдаг
Хамт дэлгүүр хэсэх, тоглолт үзэх, спортоор хичээллэх, тоглох, гадуур найзуудаараа суух дуртай. Чиний явахыг хүссэн зүйлд үргэлж сэтгэл гаргаж, дэмжинэ. Гэхдээ заримдаа хүсээгүй, чадахгүй зүйлдээ “үгүй“ гэж хэлж байхыг нь дэмжихгүй бол байнга бүх зүйлд зөвшөөрсөөр байгаад сэтгэл санааны хувьд хэцүү байдалд орох вий хэмээн шалгаж байх нь чухал.
5. Шооч бас нээлттэй
Шинэ найзуудтай болохдоо хурдан, хүмүүстэй хамт хөгжилтэй нээлттэй байж чаддаг. Бас тоглоом шоглоом хийж, хэцүү үед чинь инээлгэж чадна.
6. Шаардлагагүй хэрүүл, зөрчил, маргаан гаргаад байдаггүй
Хоорондоо муудалцах зүйл гарлаа ч тэд ихэнхдээ байдлыг тайван болгож, хамтдаа буулт хийх замыг сонгох болно. Аливаа асуудлыг дэвэргэх бус шийдэхийг илүүтэй оролддог. Мөн таныг ойлгохыг хамгийн ихээр хичээнэ.
7. Яг л нар цацруулж байгаа мэт мэдрэмж
Энэ хүмүүс өөрсдөөсөө эрч хүч, дулаан мэдрэмж, хайрыг цацруулж байдаг. Тэдэнтэй байхад үргэлж өөдрөг, амар амгалан, хөгжилтэй бас өөртөө итгэлтэй, урам зоригтой байж чадна.