UBLife Logo
Дэлхий

Энэ өдөр түүхэнд: Фидель Кастрогийн хурц эшлэлүүд

Энэ өдөр түүхэнд: Фидель Кастрогийн хурц эшлэлүүд

Кубын хувьсгалч, удирдагч Фидель Кастро 2016 оны энэ өдөр буюу 11 дүгээр сарын 25-нд 90 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Кастро улс орноо удирдсан 49 жилийн дотор түүний амь насанд 638 удаа халдаж байжээ.

Ингээд ХХ зууны хамгийн романтик дарангуйлагч гэгддэг түүний амьдралын дүрмийг танилцуулъя.

“Намайг яаж ч шүүж, буруутгаж болно. Түүх намайг цагаатгана”

“Аллага, халдлагад өртөөд амьд үлдэх гэдэг төрөл олимпын хөтөлбөрт байдаг бол Би олимпын алтан медаль хүртэх байлаа”

“Хувьсгалын хамгийн том ололтын нэг нь манай биеэ үнэлэгчид ч коллеж төгссөн явдал юм”

“Би Исус Христосыг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу хувьсгалчдын нэг гэж үргэлж үздэг байсан”

“Нэр төртэйгөөр үхэхээс бүү ай. Эх орныхоо төлөө амиа зориулна гэдэг үүрд амьд байна гэсэн үг юм”

“Үзэл бодлынхоо төлөө тэмцэх шиг аз жаргал гэж үгүй”

“Намайг Фидель Кастро гэдэг, Би Кубыг чөлөөлөхөөр ирсэн”

“АНУ хар арьст ерөнхийлөгчтэй, Ватикан латинамерик Хамба ламтай болсон цагт л америкчууд бидэнтэй гэрээ хэлэлцээр хийх байх”

"Ямар спортоор хичээллэдгээ хэлбэл Би чамд хэн чамайг эзлэн түрэмгийлснийг чинь хэлж өгье”

"Бусдын төлөө тэмцдэггүй хүн хэзээ ч өөрийнхөө төлөө тэмцэж чадахгүй”

"Хувьсгал гэдэг сарнай цэцэгт хучигдсан ор биш. Энэ бол өнгөрсөн, ирээдүй хоёрын үхэх сэхэхээ үзэх тулаан юм”

“Капитализм муухай зүйл. Капитализм хүн төрөлхтөнд дайн, худал хуурмаг, дайсагналыг л авчирдаг”

“Америк улс Робот ерөнхийлөгчтэй байвал илүү дээр байх болно”

“Манай улс оюун ухааны хувьд диваажин. Би олон удаа хэлсэн. Бид тамд амьдрах гэж оролдсоноос диваажинд үхэхийг илүүд үзнэ”

“Би марксист-ленинист. Үхэн үхтлээ тийм л байна”

“Миний амьдарч байгаа үзэл бодол, Исусын амьдарч байсан үзэл бодлын хооронд ялгаа байгаагүй”

“Би шударга бус байдлыг үзэн яддаг. Тиймээс гурван үг л хэлье. Эсэргүүцэх, эсэргүүцэх, эсэргүүцэх”

“Капитализмд ямар ч үнэт зүйл үгүй. Ийм нөхцөлд ард түмнээ зөв хүмүүжүүлэх бололцоо байхгүй. Иргэд нь хувиа хичээсэн амьтад, эсвэл дээрэмчин болон хувирдаг”

“Би 82 хүнтэй л хувьсгал хийсэн. Хэрэв дахиад хийх бол 10 хүн байсан ч хангалттай. Хийж байгаа зүйлдээ бат итгэлтэй 10 хүн байхад болно. Тоо хамаагүй, гол нь итгэлтэй, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой. Шантрахгүй тууштай байх нь ялалт юм”

“Би ядуу зүдүү төрөөгүй. Манай аав маш их газартай байлаа. Гэхдээ одоо надад нэг ч доллар байхгүй гэдгийг мэдэгдье. Миний бүх хөрөнгө ерөнхийлөгч Бушийн цамцны халаасанд элбэг багтана”

“Өөртөө тохирсон улс төрийн онолтой болсондоо би баярладаг. Кубын улс төрийн хямралын гүнд орж, марксизм гэж юу болохыг нээсэндээ би аз жаргалтай. Ойд төөрсөн хүн гэнэт газрын зураг олохтой л ижил”

“Компьютертой хүн болгон тэнд нийтлэгдсэн бүх мэдлэгийг эзэмшиж чадна”

“Хүнд өвчин туссан энэ үед надаас засгийн эрхэнд эргэж ирвэл юу хийх вэ гэж асуух юм. Үнэхээр би юу хийх вэ? Амьдралынхаа турш хийсэн шигээ л амралтгүй тэмцэх болно”

“Миний ярьж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бий. Гэхдээ Би энэ бүхнийг тэднийг хүндлэн хийх болно”

“Кубын тухай ярьдаг Америкийн худал хуурмаг яриан дунд ганц үнэн үг байдаг нь Куба АНУ-аас 180 км зайтай гэдэг үг”

“Эх орон гэдэг хүн төрөлхтөн юм”

“Насанд дарагдаж, зүрхнээс нь гарах гал дөл суларч байгааг мэдэрвэл хүн цаашид амьдрах хэрэггүй”

“Империалистуудын дэлхийн байгалийн баялаг, хүний нөөцийг нэг муу цаасан мөнгөөр худалдан авах санаархлыг нь би одоо ч мэдэрч байна”

“Сэтгэл мэдрэхүй бол мэдлэгээс илүү чухал зүйл”

“Бид бүгд харьцангуй залуу байхдаа тэтгэвэрт гарах ёстой гэж санагддаг”

“Хөрөнгө мөнгө байнга ярьдаг хүн худалдагддаггүй, мөнгө сонирхдоггүй хүн байдаг гэдгийг хэзээ ч ойлгохгүй”

“Дэлхий дахин Америкийн дэлбэлэхээр санаархаж байгаа дарьтай торхон дээр амьдарч байна”

“Би коммунист, гэхдээ шашин шүтлэгээ орхиогүй”

“Ямар нэг улс орон хөгжлийнхөө түүхэнд хойш ухарч болно. Харин хүн төрөлхтөн бүхэлдээ хэзээ ч ухардаггүй”

“Миний зүрхийг гангаар хийсэн”

“Би сахлаа хусах гэж цагаа үрдэггүй. Энэ чинь өдөр бүр 15 минут шүү дээ. Ингэж би илүү чухал зүйл хийх хэдэн өдрийг хэмнэж чаддаг”

“Еврей нар шиг их зовсон ард түмэн байхгүй. Тэднийг боломж олдох болгонд л доромжилж, гутаадаг”

“Аймшигт дайныг үзэж туулсан Орос, Хятад улсууд АНУ-аас илүү дэлхийн асуудлыг сайн ойлгодог”

“Америк орон маш олон үгээгүй гуйлгачинтай, хар арьстнуудыг хүн гэж үздэггүй, олон зуун мянган латин америк гаралтай хүмүүс дарлагдан, зовж байхад тэдэнд “Хүний эрх” гэж ярих ямар эрх байгаа юм бэ”

“Ням гараг бол шинжлэх ухааны зөгнөлт зохиол уншихад хамгийн сайн өдөр”

“Амьдралын түвшнийг сайжруулахын тулд тодорхой хэмжээний материаллаг хэрэгцээг хангах хэрэгтэй гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ амьдралын чанар гэдэг мэдлэг, соёлд оршдог. Энэ хоёр л амьдралын чанарыг тодорхойлдог болохоос орон сууц, хоол, хувцас биш юм”

“Социализмыг яаж байгуулахыг хэн нэг нь мэддэг гэж бодож байсан минь бидний гаргасан хамгийн том алдаа байлаа гэдгийг олон жилийн дараа би ойлгосон. Ингэж байгуулна гэж хэлэх болгонд бид итгэдэг байжээ”

“Түүхийн мөч болгон өөр хоорондоо адилгүй. Хүн төрөлхтний бүх үзэл санаа, үйл явдлыг түүхийн тэрхэн үеэс нь салган шүүж болохгүй”

“Хүн хувь заяагаа бүтээдэггүй. Харин хувь заяа хэрэгтэй цаг мөчид хүнийг бүтээдэг”

“Ард түмнийг ухуулан дагуулж чадах үзэл бодол байгаа цагт буу зэвсэг хэрэггүй

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.