UBLife Logo
Сурвалжлага

Хараат бус, бие даасан сэтгүүл зүйг хөгжүүлэх “Алтан гадас“ гялалзаж байна

Б.Энхжин
Б.Энхжин
Хараат бус, бие даасан сэтгүүл зүйг хөгжүүлэх “Алтан гадас“ гялалзаж байна

“Сэтгүүл Зүйн Инновац Хөгжлийн Үүр” төвөөс Монголын хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой бизнес загварыг нутагшуулах,  нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд “Мedia Mongolia” арга хэмжээг 11 сарын 21-нд зохион байгууллаа.

“IFPIM” буюу Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн “IFPIM Монгол” 2023 хөтөлбөрт Монголын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага хамрагдаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөр нь Монгол улс дахь бие даасан, хараат бус сэтгүүл зүйн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилготой.

Гэрэл зургийг М.Аюур.

“IFPIM Монгол” 2023 хөтөлбөрт NTV телевиз, “Зууны мэдээ” сонин, iToim.mn, Ub.life, Lemonpress.mn, Gragh.mn  гэх хэвлэл мэдээллийн байгууллагууд хамрагдаж, 2023 оны сүүлээс эхэлсэн бөгөөд хөтөлбөр 2026 оныг дуустал үргэлжлэх юм. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд “Мedia Mongolia” арга хэмжээний үеэр нэг жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, шинэчлэл, бэрхшээл, амжилтынхаа туршлагыг бусдадаа хуваалцаж, IFPIM Монгол хөтөлбөрийн талаар мэдээллийг олон нийтэд хүргэлээ.

Оролцогч байгууллагууд “IFPIM Монгол“ хөтөлбөрийн хүрээнд хэрхэн ажиллаж байна вэ?

“Зууны мэдээ” сонин

“Бидний үзэгч, уншигчид өөр хоорондоо ялгаатай ч технологи биднийг нэгтгэж, нэгнээсээ суралцах боломжийг олгож байна“

“Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч, доктор (PhD) Д.Отгонбаяр

“NTV” телевиз

“Медиа салбарын ирээдүй гэрэл гэгээтэй, сайхан тал руу явж байгаа гэдэгт огт эргэлздэггүй“

“NTV” телевиз, “Media Group” компанийн Гүйцэтгэх захирал А.Баярбат

“lemonpress.mn” сайт

“Залуу медиа компанийн хувьд олон жилийн туршлагатай байгууллагуудтай хамтарч энэ төсөлд оролцож байгаадаа баяртай байна“

“Lemon Press” сайтын Гүйцэтгэх захирал Ц.Анхбаяр

“iToim.mn” сайт

“Оролцож буй 6 байгууллага нэгнээсээ суралцаж байгаа нь энэ хөтөлбөрийн хамгийн том давуу тал“

“iToim.mn” сайтын Ерөнхий эрхлэгч Э.Мөнхцэцэг

“UB.LIFE” сайт

“Өөр өөрийн онцлогтой ялгаатай медиа байгууллагууд хэдий ч бидэнд давхцаж байгаа бэрхшээл ч, боломжууд ч байна “

“Gereg & UB.LIFE” компанийн Гүйцэтгэх захирал Ж.Тэгшжаргал

“Graph.mn” сайт

“Хөтөлбөр эхэлж байхад манай компани өсвөр насны хүүхэд байсан бол одоо идэр насан дээр ирж байна“

“"Graph.mn” сайтын Ерөнхий редактор Н.Саруулдөл

“IFPIM Монгол” хөтөлбөрт хамрагдсан Монголын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх "Алтангадас" зорилгоо тодорхойлж, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж байна.  Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь нийтийн ашиг сонирхлын төлөөх контентын чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн мэдээллийг илүү хүртээмжтэй, чанартайгаар хүргэхэд оролцогч байгууллагууд гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Мөн хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчид энэ өдөрлөг дээр шалгарлаа.

Уралдаанд “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээн дэх сэтгүүл зүйн редакцууд оролцжээ. Уралдаанд ирсэн есөн редакцын бүтээлээс тэргүүн байранд GoGo.mn мэдээллийн сайтын “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН охидыг ҮРГҮЙ БОЛГОДОГ УУ?” цуврал бүтээл, хоёрдугаар байранд iToim.mn сайтын “Уран, шар нунтгаар айлгасан "хортой" мэдээллийн мөрөөр” бүтээл, гуравдугаар байранд Хөвсгөл аймгийн Gerel Media Agency нь “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээлүүд тус тус эзэлсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.