Модель Мүн Габи жүжигчин Жон Ү Соны хүүхдийг төрүүлсэн мэдээ БНСУ-д дуулиан тарьсаар байна. Жон хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, амьдралын зардлыг нь даана гэдгээ мэдэгдсэн ч модель бүсгүйтэй гэрлэхгүй, гэрлэх бодолтой ч байгаагүй гэдэг нь ил болсон.
Яагаад тэр Мүн Габитай гэрлэхээс татгалзаад байгаа талаар хуульчид ингэж үзэж байна. БНСУ-ын “Чон Хян” хуулийн компанийн өмгөөлөгч Ан Сэ Хун “Хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх хоёр арга байдаг. Нэг нь, ээжтэй нь гэрлэж, гэр бүлээ авч явах. Хоёрдугаарт, гэрлэхгүйгээр хүүхдийнхээ зардлыг төлөх. Хэрэв Жон эхний хувилбарыг сонгосон бол нийгэмд тун эерэг дүр хэвээр үлдэх байлаа. Гэвч тэр хоёрдугаар аргыг ухамсартайгаар сонгосон. Санхүү, хөрөнгө мөнгөний талаас бодоод үзэхэд Жон Ү Сон зөв шийдвэр гаргажээ. Миний гаргасан тооцоогоор Жон Ү Соны нийт хөрөнгө 60 тэрбум вон (ойролцоогоор 43,45 сая доллар). Хэрэв тэр гэрлээд таван жилийн дараа салбал нийт хөрөнгөнийхөө 30 хувийг Мүн Габид өгөх ёстой болно. Энэ бол 18 тэрбум вон гэсэн үг. Харин арван жилийн дараа салсан бол 50 хувь буюу 30 тэрбум вон (21,48 сая доллар) болж, төлбөр өснө. Тэгвэл гэрлэлгүй хүүхдийн мөнгө төлөөд явахад дээд тал нь сард 3 сая вон (2150 доллар) төлнө. Хамгийн дээд хэмжээгээр гэхэд л сард 10-20 сая вон ($7150 - $14300) болж байгаа нь гэрлээд салсан төлбөрөөс хамаагүй бага байгаа юм. 18 нас хүртэл нь төлөх хүүхдийн мөнгө дөнгөж 648 сая вон (463 мянган доллар) гээд бодоод үз” гэж тайлбарлажээ.
Гэхдээ хүүхэд алдарт жүжигчний албан ёсны өв залгамжлагч бөгөөд хэрэв Жон Ү Сон гэнэт нас барлаа гэхэд хөрөнгийг нь 100 хувь авах эрхтэй юм.