Гиннесийн номонд “Дэлхийн хамгийн ахмад эрэгтэй” хэмээн бүртгэгдсэн Жон Альфред Тиннисвуд Их Британид 112 настайдаа таалал төгслөө. Тэрээр Титаник хөлөг онгоц сүйрсэн жил буюу 1912 онд Ливерпульд төрж, дэлхийн хоёр дайныг туулан, испани ханиад, коронавирус гэсэн хоёр цар тахлыг давж гарсан хүн байлаа.
Жон дэлхийн хамгийн ахмад эрэгтэй хүнээр энэ жилийн дөрөвдүгээр сард Венесуэлийн когда Хуан Висенте Перес Мора 114 настайдаа нас нөгчсөний дараа бүртгэгдсэн юм.
Жон Альфред Тиннисвуд гэргийтэйгээ бүжгэн дээр танилцаж, 1942 онд гэрлэж, ирэх жил нь Сьюзан охин нь төрсөн. 1986 онд гэргий нь нас барах хүртэл 44 жил хамтдаа тоонот гэрт толгой холбон амьдарсан юм. Тиннисвуд 4 ач, 3 гучтай. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Жон Их Британийн шууданд, дараа нь Shell, BP компаниудад санхүүчээр ажиллаж байгаад 1972 онд тэтгэвэртээ гарсан.
2012 онд 100 нас хүрснээс нь хойш түүнд төрсөн өдрөөр нь Хатан хаан Елизавета II, дараа нь Эзэн хаан Карл III баярын мэндчилгээ илгээдэг байв. Хатан хаан түүнээс 14 насаар залуу байлаа.
Тиннисвуд Би-би-си-д ярилцлага өгөхдөө залуудаа байнга явган алхдаг, идэвхтэй амьдралтай байсан ч бусад хүмүүсээс ялгагдахгүй, яг урт насалсан шалтгаанаа мэдэхгүй гэж хэлж байсан юм.
Түүний хайртай хөл бөмбөгийн баг “Ливерпуль” төрөхөөс нь ердөө 20 жилийн өмнө байгуулагдсан. Багийнхаа аваргын бүх 66 цомыг харж байсан үнэнч балиашиг байсан юм.
Одоо дэлхийн хамгийн ахмад хүний хэргэмийг 116 настай Японы Томико Итоока эзэмшдэг болсон. Харин хамгийн ахмад эрэгтэй хүн бол 112 нас, 52 өдөртэй Бразилын Жоау Мариу Нету юм.