UBLife Logo
Newsfeed

Цагийг үр дүнтэй төлөвлөхөд туслах 5 арга

Б.Энхжин
Б.Энхжин
Цагийг үр дүнтэй төлөвлөхөд туслах 5 арга

Цагийн төлөвлөгөө нь таны өдөр тутмын үйл ажиллагааг зөв зохион байгуулж, зорилгодоо хүрэхэд туслах чухал хэрэгсэл юм. Үүний тусламжтайгаар та цаг хугацаа, ажлын ачаалал, нөөцөө зөв ашиглаж чадна. Цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах 5 аргыг танд хүргэе.

1. Төлөвлөгчтэй болох

Цагаа хэрхэн өнгөрөөж байгаагаа тэмдэглэж эхэл. Цаасан эсвэл дижитал төлөвлөгч нь удахгүй болох ажил, үйл явдлаа хянахыг хүсдэг хэн бүхэнд зайлшгүй шаардлагатай. Таны цүнхэнд багтах номын хэмжээтэй төлөвлөгч эсвэл утсаараа шалгах боломжтой дижитал төлөвлөгч нь чухал болзоо, уулзалтад бэлдэхэд тань туслах болно.

2. Тодорхой хугацаа заах

Аливаа ажил, ямар нэг зүйл эхлүүлэхдээ цагийн зорилго тавьж, тодорхой хугацаа заагаарай. Хамгийн гол нь зорилгодоо хүрэх хүртлээ анхаарлаа төвлөрүүлж, өөр зүйлд сатаарахаас зайлсхий.

3. Цагийн хуваарь гарга

Өдөр тутмын цагаа хэрхэн зарцуулахаа зориуд анхаарч үзээрэй. Өнгөрсөн ажлуудаа эргэн харж, одоогийн гүйцэтгэлээ үнэлж, ирэх үүрэг хариуцлагаа төлөвлөхөд цаг гарга.

4. Богино болон урт хугацааны зорилго тавь

Таны хийх ажил бүр ямар нэгэн зорилготой байх ёстой. Таны зарим зорилго ажил мэргэжилтэй холбоотой байх бол зарим нь таны хувийн өсөлт, сэтгэцийн эрүүл мэнд эсвэл хувийн харилцаатай холбоотой ч байж болно. Эдгээр бүх зорилгуудаа сайтар хуваарилж, тэнцвэржүүлэх хэрэгтэй.

5. Эрч хүчээ ухаалгаар ашигла

Танд өдөрт ердөө 24 цаг байгаа гэдгийг марталгүй эрч хүчээ хадгалах нь маш чухал шүү. Хэрэв та өглөө нэг төсөлд их цаг, эрч хүчээ зориулбал үдээс хойш дуусгах ёстой ажлаа хийж чадахгүй болох ч магадлалтай. Өөрийнхөө хязгаарыг үргэлж мэддэг байх нь хамгийн чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.