Өчигдөр Нью-Йорк хотод уламжлалт Талархлын баярын жагсаал боллоо.
Энэ жилийн жагсаалыг янз бүрийн баатартай 17 агаарын бөмбөлөг, 22 платформ, 15 бэлгэ тэмдэгтэй бөмбөлөг, 11 найрал хөгжим чимлээ.
Мэдээж тоглолт болсон. Кайли Миноуг, Женнифер Хадсон, Билли Портер тэргүүтэй 30 дуучин уран бүтээлээ өргөлөө.
Нью-Йорк хотын гудамжаар Күнфү Панда, миньон Стюарт гээд олон баатар алхаж өнгөрсөн.
Хамгийн сүүлд нь асар том чаргатай Санта Клаус гарч ирсэн.
Жагсаалыг 3 сая хүн амьдаар нь үзэж, дэлхий даяар 30 сая хүн телевизээр үзсэн тооцоо гарчээ.