UBLife Logo
Спорт

Бажран Пуния допингоор 4 жилээр шийтгүүллээ

Бажран Пуния допингоор 4 жилээр шийтгүүллээ

Энэтхэг улсаас нэгэн шуугиант мэдээ ирлээ. Дэлхийн шилдгүүдийн нэг, Энэтхэгийн чөлөөт бөхийн од Бажран Пуния допингийн асуудалд орооцолдлоо. Гэхдээ түүнийг олон улсын холбоо биш Энэтхэгийн үндэсний допингийн эсрэг агентлаг шийтгэсэн байна.

Пуния өнгөрсөн гуравдугаар сард допингийн шинжилгээ өгөхөөс татгалзжээ. Үүнийх нь хариуд Энэтхэгийн үндэсний допингийн эсрэг агентлаг 4 жил барилдах эрхийг нь хаслаа. Энэ бол алдарт тамирчин зодог тайлна гэсэн үг юм.

Бажран Пуния – Олимпын хүрэл медальт, ДАШТ-ий 1 мөнгө, 3 хүрэлтэй, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.