UBLife Logo
Спорт

Монголын баг Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ний хүрэл медалийн эзэд боллоо

Ub.life
Ub.life
Монголын баг Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын АШТ-ний хүрэл медалийн эзэд боллоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн тоглолтууд өнөөдөр явагдаж Монгол Улсын шигшээ баг хүрэл медалийн болзол хангалаа.

Энэ тэмцээнд манай баг эхний өдөр Хонгконгийн багийг 3:0, дараа нь БНХАУ-ын багийг 3:0 харьцаатайгаар хожсон боловч Японы багт 3:2 харьцаатай хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглох болсон юм. Өнөөдрийн тоглолтод дахин БНХАУ-ын багтай дахин учраа таарч, хурд хүч, авхаалж самбаагаа сорин 3:1 харьцаатай буулгаж авснаар хүрэл медалийн болзол хангаад байна.

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөөх тоглолт одоо БНСУ-Японы багийн хооронд эхлэх гэж байна.

Гэрэл зураг: Uugan-Erdene Photo

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...