Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 5-9-ний өдөр зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор болж буй тус тэмцээнд Азийн төдийгүй олон улсын хүчирхэг төлөөллүүд болох БНХАУ, БНСУ, Япон тэргүүтэй бүс нутгийн чансаа өндөр багууд болон Монгол, Тайвань, Хонгконг, Макаогийн шигшээ багууд өрсөлдөнө.
Уг тэмцээнээр манай улсын баг тамирчдын чансааг олон улсад бататгах, волейболын спортын шинэ үеийн хөгжлийг залуучуудад таниулах чухал ач холбогдолтой гэдгийг Монголын волейболын холбоо онцолжээ.

Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн нь анх 1998 онд Макаод зохиогдож түүнээс хойш 2 жил тутамд болж буй бүс нутгийн хамгийн өндөр өрсөлдөөнтэй тэмцээний нэг юм. Манай улс уг тэмцээнийг 2000, 2008, 2015, 2017 онд зохион байгуулж байсан. Харин амжилтын хувьд Монгол Улсын шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байв. Харин эрэгтэй баг хоёр удаа буюу 2015, 2017 онд дөрөвдүгээр байрт шалгарсан.
Өнөөдөр эхэлсэн тус тэмцээнд манай шигшээ баг өнөөдөр 19:30 цагаас Хонгконгийн шигшээ багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ.