UBLife Logo
Дэлхий

БНСУ-д 6 цаг цэргийн онц байдал үргэлжиллээ. Юу болов?

БНСУ-д 6 цаг цэргийн онц байдал үргэлжиллээ. Юу болов?

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өчигдөр орой гэнэт улс орон даяар онц байдал зарлах болсныг мэдэгдлээ. Тэрбээр сөрөг хүчнийг парламентыг эзлэх оролдлого, Хойд Солонгост талтай хандсан, ирэх оны төсвийг танах гэж оролдсон хэмээн буруутгасан байна. Онц байдлаар жагсаал хийхийг хориглож, Үндэсний хурал, улс төрийн намуудын үйл ажиллагааг зогсоож, хэвлэл мэдээлэлд хяналт тавихаар болсон юм. Онц байдлыг зөрчсөн этгээдийг баривчилна гэж заасан байлаа. Гэхдээ Хойд Солонгостой холбогдсон ямар ч баримт гаргаж ирсэнгүй.

Энэ мэдэгдлийн дараа Сөүл дэх Үндэсний ассамблейн ордны гадаа эсэргүүцэгчид цугларч эхэлсэн юм. Сөрөг хүчний удирдагч онц байдлыг эсэргүүцэж, дэмжигчид нь ирсээр байлаа.

Парламентын ордон орох замыг автобусаар хааж, тусгай хүчнийхэн хамгаалалтад гарсан байв.

Хотын гудамжинд цэргийн техник орж ирсээр, АНУ-ын Зэвсэгт хүчний нисдэг тэрэг дээрээс хяналт хийж байгаа нь харагджээ.

БНСУ-ын парламентын 300 гишүүнээс ордонд нэвтэрч чадсан 190 гишүүний бүгдийн саналаар Ерөнхийлөгч Юн Сок Ёлын зарласан Цэргийн онц байдлыг хүчингүйд тооцов. Тэд цэргүүдийг Ерөнхийлөгчийн тушаалыг биелүүлэхгүй байхыг уриалж, Юн Сок Ёл ард түмнээс урвасан гэж мэдэгдлээ.

БНСУ-ын Цагдаагийн газар Хуурай замын зэвсэгт хүчний командлагч Пак Ан Су-гийн тушаалыг биелүүлэхээс татгалзлаа.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл парламентын шийдвэртэй санал нийлэхээс өөр арга байсангүй. Тэрээр “Би Онц байдалд даалгавар гүйцэтгэхээр татсан цэргүүдийг буцаалаа” гэж мэдэгдсэн. Гэвч сөрөг хүчин Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байна. Зарм хэвлэлээр түүнийг баривчилна гэсэн мэдээ ч гараад байгаа юм.

Ерөнхийлөгчийн энэ алхам хууль, хүчний байгуулагуудын зөрчлийг улам хурцатгасан нь дамжиггүй. Сөрөг хүчнийхнийг мөрдөн хорих, үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, хэвлэл мэдээллийг хянах гээд түүний үйлдлүүд дэмжлэг олохгүй байгаа юм. Түүний нэр хүнд урьд өмнө байгаагүй доод хэмжээнд унаж, олон улсын тавцанд БНСУ-ыг төлөөлөх чадваргүй боллоо гэж шинжээчид дүгнэжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.