UBLife Logo
Newsfeed

2025 оны өнгөтэй танилц: "Mocha Mousse"

2025 оны өнгөтэй танилц: "Mocha Mousse"

"Pantone" өнгөний стандартын байгууллагаас жил бүр тухайн өнгийг тодорхойлох, бэлгэдэл бүхий өнгийг нэрлэдэг. Тэгвэл ирэх 2025 оныг тодорхойлох өнгөөр "Mocha Mousse" хэмээх өнгийг нэрлэлээ.

Тус байгууллагаас жил бүрийн өнгийг тодорхойлсоор 26 жилийг ардаа үдээд байгаа юм.

“Амтат шоколад болон кофены мэдрэмжийг төрүүлэх, дулаан бөгөөд баялаг энэхүү хүрэн өнгө нь биднийг тайтгаруулах увидастай” хэмээн тус компани өөрсдийн цахим хуудсаараа тайлбарлажээ.

PANTONE 17-1230 кодтой энэхүү өнгө ийнхүү ирэх жилийн дэлхий дахины чиг хандлага, мэдрэмжийг илэрхийлэх өнгө болон зарлагдлаа.

Өмнөх жилүүдэд Viva Magenta (2023 он), Peach Fuzz (2024 он) гэх өнгөнүүд сонгогдож байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.