Хүн болгон өөрийн онцлогтой, зан чанартай. Нэг хэсэг нь уран бүтээлч, сэтгэх чадвар сайтай бол нөгөө хэсэг нь нарийн тооцоотой, судалгаатай байдаг. Харин таныг ямар зан ааштайг энэ шалгалтаар тодорхойлох юм. Энэ зургаас хамгийн түрүүнд юуг анзаарсан бэ?
Хүний сүүдэр:
Та сэтгэл хөдлөл ихтэй, өрөвч. Танд эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, халамж тавих хүсэл, шаардлага байдаг. Хэзээ ч туслахаар ирэхэд бэлэн байдаг, хүний зовлонг хуваалцаж чаддаг хүн.
Ой мод:
Та энх тайван, эв найрамдлыг эрхэмлэдэг. Байгаль дэлхийд, хөдөө газар амьдарч, тэндээсээ урам зориг авах нь таны хувьд их чухал. Дотоод сэтгэл амар амгалан байхад та аз жаргалтай.
Муур:
Та эвтэй найртай, нийтэч хүн. Хүн, амьтантай харьцахдаа дуртай. Үнэнч, шударга байдлыг эрхэмлэдэг.
Модон гүүр:
Та прагматик хүн бөгөөд бүх зүйлээс үр дүн хүлээдэг. Таны хувьд тогтвортой байдал, ирээдүйдээ итгэлтэй байх нь их чухал. Амьдралаа алхам алхмаар төлөвлөж, бүтээх дуртай.
Цэцэг:
Та жижиг зүйлээс гоё сайхныг мэдэрдэг, маш бүтээлч хүн. Өөрийгөө урлаг, уран бүтээлээр дамжуулан илэрхийлэх дуртай. Бусад хүний анзаараагүй нарийн ширийн зүйл ч таны харцнаас мултрахгүй.