UBLife Logo
Спорт

Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Японы Айчи мужид болж байгаа Азийн паралимпын наадамд Монголын баг тамирчид медалийн хур буулгаж байна. Өчигдөр алт, мөнгө, хүрэл цогц медаль хүртсэн бол өнөөдөр жүдо бөхийн төрөлд алтан медаль зүүлээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд манай тамирчин Лхайжавын Туруунаа шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр, хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр ялсан. Алтан медалийн төлөө талбайн эзэн Японы Нишимүра Ацүмиг цэвэр ялж, Азийн наадмын аварга боллоо.

Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-ын жинд Дашцэрэнгийн Ганбат, 81 кг-д Э.Даваадагва хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Гэрэл зургийг Х.Мөнхбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...