“АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялснаас хойш криптовалютын үнэ 50 хувь өслөө” гэж BBC мэдээллээ. Одоогийн байдлаар биткоин Азийн зах зээл дээр 106 мянган ам.доллар хүрээд байна.
Трампын засгийн газар цахим валютад өмнөх засгийн газруудаас илүү ээлтэй хандана гэж шинжээчид үзэж байгаа юм. Трамп ч гэсэн нефтийн стратегийн нөөц шиг үндэсний цахим валютын нөөцтэй болно гэж мэдэгдсэн билээ. Тиймээс хэрэглэгчид биткоин худалдан авах хандлага эрс нэмэгдсэн юм.
Шинжээчдийн дүгнэлтээр энэ оны сүүлээр биткоины үнэ 120 мянган ам.доллар болж, 2025 оны дунд үед 150 мянган ам.доллар болох төлөвтэй гэнэ.
Дональд Трамп энэ сарын эхээр PayPal-ийн тэргүүн асан, Илон Маскийн түнш Дэвид Саксыг Засгийн газрынхаа хиймэл оюун ухаан, цахим валют хариуцсан тушаалтнаар томилоод байгаа юм.