Энэ сарын 17-ны өглөө 06:00 цагийн орчим Москва хотод дэлбэрэлт болж, ОХУ-ын Радиац, хими, биологийн хамгаалалтын албаны дарга, дэслэгч генерал Игорь Кириллов туслахын хамт амь үрэгдлээ.
Цагдаагийн газрын мэдээллээр түүний орцны дэргэд тавьсан байсан скүүтерт суулгасан дэлбэрэх төхөөрөмжийг алсын удирдлагаар ажиллуулсан байна.
ОХУ-ын холбогдох албанаас террорист халдлага хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгээд байна.
“Украинская правда” сонинд бичсэнээр Украины тусгай албанаас энэхүү ажиллагааг явуулжээ.
Халдлагаар генералын жолооч бэртсэн ч шархадаагүй байна.