Өнөөдөр өглөө /2024,12,17/ Хятадын Ардын дээд шүүхийн шийдвэрээр Хөх хотын техник- эдийн засгийн хөгжлийн тусгай бүсийн ажлын хэсгийн нарийн бичгийн дарга асан Ли Цзяньпиныг цаазаар авах ял оноосныг гүйцэтгэлээ гэж Хятадын төв телевиз мэдээллээ.
Ли залилан, луйвар, авлигын аргаар 3,06 тэрбум юанийг (426 сая ам.доллар) хувьдаа завшжээ. Шүүхээс түүний бүх хөрөнгийг хураасан ч ихэнх хохирлыг барагдуулж чадаагүй байна.
Дээд шүүхээс түүнд 2022 оны есдүгээр сард цаазын ял оноосныг тэрээр давж заалдаад байсан юм.